Зүрхний цочмог шигдээсийн үеийн улаан эсийн тархалтын өргөний нөлөөг судалсан үр дүн

Зохиогчид

  • Т.Насанбаяр Этүгэн их сургууль Зохиогч
  • Х.Батмягмар Интермэд эмнэлэг Зохиогч
  • М.Туул Этүгэн их сургууль Зохиогч

Түлхүүр үг:

ST сегмент өргөлт УЭТӨ, тропонин ЗХАФ

Хураангуй

Үндэслэл: Дэлхийд жил бүр 32 сая хүн зүрхний шигдээсээр өвдөж, 2.5 сая хүн нас бардаг. Европт 6 эрэгтэй тутмын 1 нь, 7 эмэгтэй тутмын 1 нь зүрхний шигдээсийн улмаас нас барж байна. ST сегмент өргөгдсөн зүрхний цочмог шигдээсийн эмнэлэгт хэвтэх тохиолдол ази, европын орнуудад харилцан адилгүй байна. Зорилго: ST өргөлттэй зүрхний цочмог шигдээсийн үеийн улаан эсийн тархалтын өргөн болон түүнд нөлөөлөх хүчин зүйлийн хамаарлыг бүлгүүдийн хооронд харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: УГТЭ-н зүрхний шигдээсийн тасагт ST өргөлттэй зүрхний цочмог шигдээс оношоор 2019-2020 онд хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарсан 214, нас барсан 58 эмчлүүлэгчийн өвчний түүхээс 24 асуулт бүхий судалгааны картын дагуу хэрэглэгдэхүүнийг цуглуулж эмнэлгээс гарсан болон нас барсан бүлэг болгон харьцуулж судлав. Үр дүн: Судалгаанд оролцсон 1-р бүлгийн дундаж нас 61.98±12.77 жил, эрэгтэй 76.6% (164), эмэгтэй 23.4% (50) буюу эрэгтэй хүйс давамгайлж байв. Дүгнэлт: УЭТӨ-нд нөлөөлсөн хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр эмнэлгээс гарсан бүлэгт нас, БЖИ, тамхи, цээжний өвдөлтийн хугацаа зэрэг хувьсагчид ЗЦШ-т 15.71%-иар нөлөөлсөн байна. Харин нас барсан бүлэгт нас, БЖИ, тамхи, артерийн гипертензи, чихрийн шижин, ЗХАФ зэрэг хувьсагчид статистик магадлалтай нөлөөлж, ЗЦШ-н нас баралтад 44.9%-иар нөлөөлсөн болохыг тогтоов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Батмягмар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл