АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн оюутнуудын дундах эрүүний үений эмгэгийг Фонсека анамнестик индексээр судалсан дүн

Зохиогчид

  • А.Болормаа АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Mandibular joint, Chronotype, Joint disorder, Fonseca index

Хураангуй

Үндэслэл: Эрүүний үений эмгэг буюу (Temporomandibular disorders: Эрүүний үе TMD) гэдэг нь эрүүний үе, зажлуурын булчингийн өвдөлт болон үйл Хронотип ажиллагааны алдагдлаар илэрдэг эмгэг өөрчлөлт юм. Эрүүний үений Үений эмгэг эмгэг нь сэтгэл зүйн хүчин зүйл, шүднүүдийн хазалт хоршилт, шүд Фонсека индекс эрт алдалт, эрүүний үений бүтцийн гадаад болон дотоод өөрчлөлтүүд, зажлуурын булчингийн үйл ажиллагааны алдагдал зэрэг олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр үүсдэг. Фонсека анамнестик индекс (Fonseka anamnestic index) нь эрүүний үений эмгэгтэй хүмүүсийг хүнд, хөнгөний зэргээр ангилах мөн эрүүний үений эмгэгийг оношлох цаашдын хөгжилд эрүүл хүн амд илрүүлэх шинжилгээнд ашигласаар ирсэн асуулга юм. Зорилго: АШУҮИС-ын Нүүр ам судлалын сургуулийн оюутнуудын дундах эрүүний үений эмгэгийг Фонсека анамнестик индексээр судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Улаанбаатар хотын АШУҮИСийн Нүүр Ам Судлалын сургуулийн нийт 319 оюутнуудыг хамруулан Аналитик судалгааны Агшингийн загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд “Фонсека анамнестик индекс” (Fonseca Anamnestic Index)-ийг хэрэглэсэн. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үл хамаарах 2 чанарын хувьсагчийн ялгааг тооцохдоо Пирсоны хи квадрат тестийн аргыг ашиглан р утга 0.05-аас бага (p<0.05) байх тохиолдолд ялгааг статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 319 оюутан хамруулснаас 260 (81.5%) нь эрүүний үений эмгэгтэй, 59 (18.5%) нь эрүүний үений эмгэггүй байна. Судалгаанд оролцогчдын 137 (42.9%) нь хөнгөн хэлбэрийн эрүүний үений эмгэгтэй байсан нь хүнд, дунд болон эрүүний үений эмгэг байхгүй бүлгээс эрс өндөр байна (p=0.0001). Судалгаанд оролцогсдын 260 (81.5%) нь эрүүний үений эмгэгтэйгээс: 137 (42.9%) нь хөнгөн, 93 (29.2%) нь дунд, 30 (9.4%) нь хүнд хэлбэрийн эмгэгтэй байна. Дүгнэлт: 1. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын оюутнуудын дунд эрүүний үений эмгэг 81.5% буюу өндөр түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. 2. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын оюутнуудын дунд эрүүний үений эмгэг 42.9% нь хөнгөн, 29.2% нь дунд, 9.4% нь хүнд зэрэгтэй байгаа нь тодорхойлогдлоо. 3. Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэсэн болон хийлгээгүй оюутнуудын дундах эрүүний үений эмгэгийн зэрэг статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл