Атопийн арьсны үрэвсэлтэй 0-2 насны хүүхдүүдэд кандидийн төрлийн мөөг тодорхойлж, эмийн мэдрэг чанарыг судалсан дүн
Түлхүүр үг:
Атопийн арьсны үрэвсэл, Кандид, C.albicans, C.krusei, Мөөгөнцрийн эсрэг эмХураангуй
Үндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай, хүүхэд насанд эхэлдэг архаг дахилтат арьсны өвчин юм.1 Атопийн арьсны үрэвслийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч арьсны хоригийн үйл ажиллагаа алдагдах, харшил төрүүлэгчийн нөлөөгөөр нян, мөөгөнцрийн халдварт өртөмтгий болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна.2,3 Дэлхий дахинд хүүхдүүдийн 20%, насанд хүрэгчдийн 3%-д тохиолддог.4 Монгол улсад 2012 оны байдлаар уг өвчний шинэ тохиолдлын тоо 5.7 дахин өссөн байна.5 Атопийн арьсны үрэвсэлт өвчний үед нянгийн халдварыг судалсан судалгаа олон байгаа ч мөөгөнцрийн халдварын талаар харьцангуй бага судлагдсан байна.6 Нянгийн халдвараас гадна кандидийн төрлийн мөөг нь атопийн арьсны үрэвсэлт өвчнийг хүндрүүлж байгааг судалж байна.7 Кандидийн төрлийн нь арьс, салст дээр байдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч мөөг ба 200 гаруй кандидийн төрөл судлагдсан байна. Үүнээс C.albicans нь C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь түгээмэл тохиолддог юм.8 Зорилго: Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг үнэлж, кандидийн төрөл зүйлийг тодорхойлон, мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг судлах зорилготой. Арга, аргачлал: Бидний судалгаа нь 0-2 насны атопийн арьсны үрэвсэлтэй 100, эрүүл 50 хүүхдийг хамруулан Агшингийн судалгааны загвараар судлав. Үр дүн: Эрүүл бүлэгт ямар нэг мөөгний омог илрээгүй. Судалгаанд хамрагдагсдын 50%(50) нь эрэгтэй, 50%(50) нь эмэгтэй байв. Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлэхэд 23% нь хөнгөн, 37% нь дунд, 40% нь хүнд байв. Хөнгөн болон дунд хэлбэрийн үед мөөг өсгөвөрлөгдөөгүй, хүнд хэлбэрийн үед 40%-д нь кандидийн төрлийн хөрөнгө мөөг өсгөвөрлөгдсөн ба энэ нь өвчний явцыг хүндрүүлж байгааг илтгэж байна. Нийт өсгөвөрлөгдсөн хөрөнгө мөөгний 90% нь C.albicans, 10% нь C.krusei байв. Мөөгөнцрийн эсрэг эмийн мэдрэг чанарыг тодорхойлоход C.albicans нь флуконазол, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б, флуцитозинд мэдрэг байсан бол C.krusei нь флуконазол болон флуцитозинд тэсвэртэй, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б-д мэдрэг байв. Дүгнэлт: Атопийн арьсны үрэвслийн хүнд зэрэгтэй хүүхдүүдийн дунд Candida albicans давамгай тодорхойлогдож, өсгөвөрлөгдсөн омог мөөгний эсрэг эмийн бэлдмэлд мэдрэг байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
