Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Д.Батлхам АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч
  • Х.Батбаяр ШУТИС, Механик тээврийн сургууль, Биомеханикийн судалгааны лаборатори Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС, Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар Зохиогч
  • А.Балжинням АШУҮИС, АУС, Сэргээн засах анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

нурууны өвдөлт, хөдөлгөөний хязгаарлалт, хөдөлгөөн засал

Хураангуй

Үндэслэл: Нурууны өвдөлт нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд 10 хүний 8 нь амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртөж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Нурууны нийт өвдөлтийн 85 орчим хувь нь булчингийн чангарал, хатуурал, хэт ачааллын улмаас үүсдэг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Мөгөөрсөн жийргэвчийн эмгэг, мэдрэлийн ёзоорын дарагдал, зарим хугаралууд болон хавдар зэрэг тохиолдлууд 15 орчим хувийг эзэлж байна1. Харин манай оронд нурууны өвөрмөц бус өвдөлтийн талаар цөөн судалгаа байгаа хэдий ч хөдөлгөөний чадвар алдалт, урт хугацааны хөдөлгөөн засал эмчилгээний талаарх судалгааны ажил байхгүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам, Б.Дамдиндорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-04-24

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл