Зэлэн зангуу (Tribulus Terrestris L.) ургамлаас трибулмон шахмал гарган авсан технологийн судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Хуурай ханд, спектрофотометр, диосцин, туслах бодисХураангуй
Сапонины фракц бүхий Зэлэн зангуу ургамлын хуурай ханднаас чийгтэй мөхлөгжүүлэх аргаар шахмал гарган авах үеийн туслах бодисуудыг сонгох, шахмалын найрлага тогтоох, гарган авсан шахмалын чанарын үзүүлэлтийг тогтоох судалгааг МУҮФ шаардлагын дагуу хийж гүйцэтгэв. Зэлэн зангуу ургамлаас Трибулмон шахмал гарган технологийн боловсруулалтыг МУҮФ-н шаардлагын хийх зорилго тавьсан. Шахмалын боловсруулалтыг ургамалд агуулагдах үндсэн биологийн идэвхт үйлчлэгч бодис диосциноор, спектрофотометрийн аргаар тодорхойлов. Пирсоны корреляцын коэффициентоор уусмалын шингээлт, концентрац хүчтэй хамааралтай болохыг тогтоов. (r =0.9996; p < 0.0001). Стандарт диосцины шугаман муруйн регрессийн тэгшитгэл Y=5.838x+0.0117 байв. Судалгааны эхэнд Зэлэн зангуу ургамлаас шингэн ханд гарган авах, шингэн хандыг HPD-100 макро сүвэрхэг давирхай ашиглан цэвэршүүлэх технологийн тохиромжтой нөхцөлийг сонгох судалгааг явуулан хуурай гаргасан. Хуурай ханд, туслах бодисын тохиромжтой харьцааг сонгох судалгааг явуулсны үр дүнд шахмалын найрлагыг тогтоов. Трибулмон шахмалын найрлагад хуурай ханд 25%, лактоз 34%, MКЦ 34%, PVPP 6%, магнийн стеарат 0.5%, тальк 0.5% байв. Холбогч бодисоор 4.5%-ийн HPMS-ийн цавуу ашиглав. Нэг шахмал дахь диосцины агууламж 12.97 мг/г байсан. Гарган авсан Трибулмон шахмал нь МУҮФ-н шаардлагыг хангаж байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
