Эрүүний үений толгойн налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг хагас тохируулгатай үелүүр болон дэлгэмэл рентген зурагт тодорхойлсон дүн

Зохиогчид

  • П.Очгэрэл АШУҮИС, НАСС, НАСЗ-ын тэнхим Зохиогч
  • Ч.Гантөмөр АШУҮИС, НАСС, НАСЗ-ын тэнхим Зохиогч
  • Р.Оюунтөгс АШУҮИС, НАСТЭ, НАГЗ-ын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүний үений налуу, Дэлгэмэл рентген зураг, Хагас тохируулгатай үелүүр

Хураангуй

Үндэслэл: Нүүр амны согог заслын эмчилгээ нь шүд ба шүдний эгнээний согогийг авагддаг болон авагддаггүй шүдэлбэрээр нөхөн сэргээх ба үйлчлүүлэгчийн эрүүний үений толгойн налуу өнцгийг зөв тодорхойлохоос ихээхэн хамаардаг. Эрүүний үений толгойн налуу өнцгийг эмнэл зүйн бодит үзлэг болон нэмэлт шинжилгээний аргаар тодорхойлдог. P.K.Tannamala (2012) нарын судлаачид анх эрүүний үений толгойн налуу өнцгийг эмнэлзүйн бодит үзлэг болон дэлгэмэл рентген зургийг харьцуулан судалсан. Орчин үед үений толгойн налуу өнцгийн үзүүлэлтүүдийг эмнэл зүйн практикт өргөн хүрээнд ашиглаж байна. Зорилго: Эрүүний үений налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг эмнэл зүйн бодит үзлэг болон дүрс оношилгооны арга дээр харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг дескривтив судалгааны аргаар 20-25 настай 40 хүнд эрүүний урагшилсан хөдөлгөөний дардас болон дэлгэмэл рентген зурагт эрүүний үений налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг тодорхойлсон. Үр дүн: Эрүүний үений толгойн налуу өнцөг хагас тохируулгатай үелүүрт хэмжихэд баруун талдаа 35.05±4.22°, зүүн талдаа 36.02±4.04°, дэлгэмэл рентген зурагт хэмжсэн хэмжилтэнд баруун талдаа 37.70±5.39°, зүүн талдаа 38.30±5.83° байсан. Үр дүнгийн статистикийн үзүүлэлтээр баруун талын эмнэл зүйн бодит үзлэгийн арга болон дэлгэмэл рентген зурагт хийсэн хэмжилтийн р˂0.033 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Зүүн талд үр дүнгийн статистик үзүүлэлтээр p˂0.016 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Эрүүний үений налуу өнцгийг хагас тохируулгатай үелүүрээр тодорхойлоход баруун талдаа 35.05±4.22°, зүүн талдаа 36.02±4.04° тодорхойлогдлоо. 2. Дэлгэмэл рентген зураг дээрх хэмжилтээр баруун талдаа 37.70±5.39°, зүүн талдаа 38.30±5.83° тодорхойлогдлоо. 3. Хагас тохируулгатай үелүүр болон дэлгэмэл рентген зурагт хийсэн хэмжилтийн үр дүнгийн статистикийн үзүүлэлтээр баруун талдаа p˂0.033 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Зүүн талдаа үр дүнгийн статистик үзүүлэлтээр p˂0.016 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Гантөмөр, Р.Оюунтөгс

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл