Хөлийн эрхий хурууны шигдсэн хумсны фенол эмчилгээг уламжлалт мэс заслын эмчилгээний аргатай харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Э.Оргилболд Интермед эмнэлэг Зохиогч
  • Н.Батсайхан Интермед эмнэлэг Зохиогч
  • А.Болд Интермед эмнэлэг Зохиогч
  • Ц.Энх-Амгалан Интермед эмнэлэг Зохиогч
  • Б.Баатарсүрэн АШУҮИС, МЯЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Батсайхан АШУҮИС, МЯЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Хөлийн эрхий хурууны шигдсэн хумс, Фенол эмчилгээ

Хураангуй

Үндэслэл: Хөлийн эрхий хурууны хумс шигдэж ургах нь залуу хүмүүс болон насанд хүрэгчдийн дунд мэс заслын эмчид ханддаг хамгийн түгээмэл асуудлуудын нэг гэж судлаачид тэмдэглэжээ. Хумс шигдэж ургах нь гоо сайхны асуудал, таагүй байдал, өвдөлт, хөдөлмөрийн чадвар алдах, гутал өмсөхөд хүндрэл учруулж улмаар өдөр тутмын үйл ажиллагаанд маш их хязгаарлалт үүсгэж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Хөлийн эрхий хурууны шигдсэн хумсны фенол эмчилгээний үр дүнг фенол эмчилгээ хийлгээгүй уламжлалт аргаар хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг таллаж авсан эмчилгээний аргатай харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид Интермед эмнэлэгт 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 1 дүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хөлийн эрхий хурууны шигдсэн хумсны фенол эмчилгээ хийлгэсэн 25 тохиолдол болон уламжлалт аргаар хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг таллаж авах эмчилгээ хийлгэсэн 25 тохиолдлуудыг хамруулан судалгааны үр дүнг STATA-22 программыг ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 27.9-15.9 жил байв. Судалгаанд нийт оролцогчдын 28 эрэгтэй, 22 эмэгтэй байсан. Нас болон баруун, зүүн талын хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг эмчлэх нь хоорондоо (p=0.003) хамааралтай, статистик ач холбогдолтой байна. Хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг фенолоор эмчлэх аргыг, уламжлалт аргаар хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг таллаж авах эмчилгээний үр дүнг 12 сарын хугацаанд харьцуулан судлахад фенол эмчилгээний арга үр дүнтэй байна. Дүгнэлт: Хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг фенолоор эмчлэх нь уламжлалт аргаар хөлийн эрхий хурууны шигдсэн хумсыг таллаж авах аргатай харьцуулахад үр дүн сайтай гарсан нь гол эмчилгээний сонголт болгох боломжтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баатарсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл