Хүүхэд өөрийгөө үнэлэх хөдөлмөрийн үнэлгээний монгол хувилбарын найдвартай, хүчин төгөлдөр байдлыг эрүүл хүүхдүүдэд судалсан нь

Зохиогчид

  • Г.Тунгалаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв , АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие Бялдар Судлалын тэнхим Зохиогч
  • М.Эрдэнэцэцэг АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие Бялдар Судлалын тэнхим Зохиогч
  • Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие Бялдар Судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

ХӨҮХҮ, Хөдөлмөрийн чадамж, Хөдөлмөр засал, Үнэт зүйл

Хураангуй

Үндэслэл: Хүүхэд өөрийгөө үнэлэх хөдөлмөрийн үнэлгээ (ХӨҮХҮ) нь өөрийн чадамж болон үнэт зүйлээ тодорхойлох боломжийг хүүхдэд олгодог ач холбогдолтой үнэлгээ болохыг судлаачид нотолсон байдаг. Энэ үнэлгээний монгол хувилбарын найдвартай хүчин төгөлдөр байдлыг эрүүл хүүхдүүд дээр судалсан судалгааны ажил манай улсад хийгдээгүй байна. Зорилго: Эрүүл хүүхдүүд хөдөлмөрийн чадамжаа өөрсдөө зөв үнэлэхийн тулд ХӨҮХҮ-ний монгол хувилбарыг найдвартай ашиглаж чадах эсэхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа 2008-2013 оны хооронд төрсөн, 80 (эрэгтэй 47, эмэгтэй 33, ) хүүхдийг хамруулсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдийн дундаж нас нь 10.0± жил байв. Судалгааны тоон үзүүлтийг SPSS 23 программ ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: ХӨҮХҮ-ний монгол хувилбарын хөдөлмөрийн чадамж хэсгийн Кронбах альфа коэффициент 0.939, үнэт зүйл хэсгийнх 0.954 буюу сайн, хэмжигч хоорондын дотоод хүчин төгөлдөр байдал нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Хөдөлмөрийн чадамжийн асуултууд нь чадамжийн 12 асуулт, үнэт зүйлийн 9 асуулттай уялдаа хамааралтай байв (r=0.640, Р<0.05). Харин үнэт зүйлийн асуултууд нь үнэт зүйлийн 10 асуулт, чадамжийн 10 асуулттай уялдаа хамааралтай байгаа нь тус тус тодорхойлогдлоо (r=0.621, Р<0.05). Дүгнэлт: 1. Хүүхдүүд өөрсдийн хэрэгцээ болон санаа зовоосон, бэрхшээлтэй асуудлаа ХӨҮХҮ-ний хариулт байдлаар бусдад ойлгуулах боломжтой байгаа нь ажиглагдсан тул хөдөлмөр заслын практикт ХӨҮХҮ-г ашиглаж болохыг харуулж байна. 2. Энэ үнэлгээ нь өөрийн хөдөлмөрийн чадамжийн түвшин, чухалчилж үздэг үнэт зүйлс зэрэг хүүхэд өөртөө дүгнэлт хийж буй байдлыг илүү сайн мэдэх боломжийг хөдөлмөр засалч нарт олгож байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл