Хавдрын улмаас хими эмчилгээнд хамрагдсан 18-35 хүртэл насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн ба сэтгэл зүйн байдлыг судалсан дүн

Зохиогчид

  • Д.Сайнбилэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим Зохиогч
  • Б.Болорчимэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим Зохиогч
  • Д.Энхнаран Шинжлэх ухааны академи,Тархи сэтгэл судлалын хүрээлэн Зохиогч
  • С.Сэржням АШУҮИС,Сувилахуйн сургууль, Эх барих эх хүүхдийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • Ч. Батсүрэн АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Амьдралын чанар, Өндгөвчийн нөөц, Нөхөн үржихүйн нас

Хураангуй

Үндэслэл: Олон улсад хавдраар өвчилж байгаа хүмүүсийг насны бүлгээр ангилж, 18-35 хүртэл насыг залуу нас гэж судлаачид тэмдэглэжээ. Энэхүү насанд хавдраар өвчилж, хими, туяа эмчилгээнд орсон хүмүүсийн хожуу хүндрэл нь үргүйдэл болон эрт цэвэршилт юм. Монгол Улсын хэмжээнд Нөхөн үржихүйн бус хавдраар (НҮБХ) өвчилж хими эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүй, нөхөн үржихүйн байдлын талаар хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Нөхөн үржихүйн бус хавдраар өвчилж хими эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүй, нөхөн үржихүйн байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид ХСҮТ-д 2018-2022 оны хооронд НҮБХ-ын улмаас 18-35 насанд хими эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийг хамруулсан ба зорилт нэгийн хүрээнд тохиолдол хяналтын судалгааны загвараар ижил насны харьцангуй эрүүл, биеийн юмны мөчлөг, сэтгэл зүйн амьдралын чанарын байдлыг хэвийн эмэгтэйчүүдтэй харьцуулж, зорилт хоёрын хүрээнд агшингийн судалгааны загвараар, өндгөвчийн үйл ажиллагааны алдагдлыг эмнэлэгт үзүүлэх боломжтой 22 эмэгтэйд бодит үзлэг, хэт авиан шинжилгээ хийж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн хими эмчилгээний давтамж 9.9±6.8 удаа байв. НҮБХ-тай эмэгтэйчүүдийн 63.64% (14) нь бэлгийн булчирхайг хордуулах эрсдэл ихтэй хими эмчилгээнд, 36.36% (8) нь эрсдэл багатай хими эмчилгээнд орсон байсан ба баруун өндгөвчийн эзэлхүүн 3.2±3.1 см, зүүн өндгөвчийн эзэлхүүн 2.52±1.9 см байсан нь эрүүл эмэгтэйчүүдтэй ойролцоо байв. Харин суурин фолликулын тоо нь 1.23±1.3 ширхэг байгаа нь өндгөвчийн нөөц илэрхий буурсныг илтгэж байна. НҮБХ-аар өвчилсөн эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд хамааралтай амьдралын чанарын үзүүлэлт эрүүл эмэгтэйчүүдтэй харьцуулахад статистикийн хувьд үнэн магадлалтайгаар буурсан байв. Цаашилбал, НҮБХ-аар өвчилсөн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилт, гутралын тархалт өндөр байлаа. Дүгнэлт: 1. Нөхөн үржихүйн бус хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн хими эмчилгээний дараах өндгөвчийн үйл ажиллагааны бууралт нь химийн эмчилгээний төрөл, эмийн хослолын тооноос хамаарч байгаа нь тодорхойлогдлоо. 2. Нөхөн үржихүйн бус хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдэд сэтгэл түгшилт, гутрал илүү хүнд явцтай байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сэржням

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл