Уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургийн илрэлийг судалсан дүн

Зохиогчид

  • Ю.Чинбат АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим , УНТЭ, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Н.Өлзий-Орших УНТЭ, ЭЭСНЛ Зохиогч
  • Л.Сундуй-Янжмаа АШУҮИС, СС, НХСТ Зохиогч
  • Ч.Энхтуул АШУҮИС, СС, НХСТ Зохиогч
  • Д.Нямаа АШУҮИС, СС, НХСТ Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Р.Оргилмаа АШУҮИС, СС, НХСТ Зохиогч

Түлхүүр үг:

CD152, Иммуногистохими, Поликлонт эсрэг бие

Хураангуй

Үндэслэл: Уушгины өмөнтэй үйлчлүүлэгчдийн эмчилгээнд дархлалын эмчилгээ нь үр дүнтэй байна. Дархлал эмчилгээ хийхийн тулд тухайн уургыг өмөнгийн эдэд тодорхойлох хэрэгтэй. Манай улсад уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургын нийлэгжлийг судалсан судалгаа одоогоор байхгүй байгаа нь судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургийн илрэлийг судлах, эмнэлзүйн зарим үзүүлэлттэй харьцуулах. Арга, аргачлал: УНТЭ-ийн мэс заслын тасаг болон эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийг түшиглэн уушгины өмөн оношлогдсон 30 үйлчлүүлэгчийн хагалгааны болон биопсийн эдийн блокоос эдийн микроаррай бэлтгэн CTLA-4 уургийг иммуногистохимийн аргаар илрүүлэн шинжиллээ. Үр дүн: Иммуногистохимийн шинжилгээгээр CTLA-4 уургийн нийлэгжил нийт тохиолдлын 26 тохиолдолд эерэг илэрсэн бөгөөд CTLA-4 дундаж оноо 7.3, дундажаас дээш буюу өндөр идэвхжилтэй тохиолдол 10-т нь тодорхойлогдлоо. CTLA-4 уургийн өндөр идэвхжил илрэл 63аас дээш настай хүмүүсийн 35%-д, тамхи татдаг үйлчлүүлэгчдийн 30.7%, өмөнгийн I, II шатанд байгаа үйлчлүүлэгчийн 35.2%, III-IV үе шатандаа эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 30.7%-д тус тус илэрчээ. Бүлэг хооронд статистик ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Бидний судалгаагаар уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургийн илрэл 86.6%д эерэг тодорхойлогдсон нь CTLA-4 уургын дарангуйлагч эмийн бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай байж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Сундуй-Янжмаа, Д.Нямаа, Р.Оргилмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл