Монгол харьцангуй эрүүл хүмүүст тохиох тархины чимээгүй шигдээсийн эрсдэлийн хүчин зүйл, соронзон резонанст дүрслэлээр тархинд илрэх голомтот өөрчлөлтийн байршлын хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
Brain infarction, Risk factor, Magnetic resonance imaging, Cerebral white matterХураангуй
Үндэслэл: Тархины чимээгүй шигдээсийн (ТЧШ) эрсдэлийн хүчин Тархины шигдээс зүйл, дүрст шинжилгээгээр илрэх өөрчлөлтийн байршил харилцан Эрсдэлт хүчин зүйл адилгүй байгааг судлаачид тэмдэглэж, харьцангуй эрүүл насанд Соронзон резонанст хүрэгчдэд тохиох чимээгүй шигдээсийн эрсдэлт хүчин зүйл, байршлыг дүрслэл тодорхойлох нь чухал болохыг онцолж байна. Зорилго: Харьцангуй Тархины цагаан бодис эрүүл насанд хүрсэн хүн амд ТЧШ-ийн шинж төрх, байршлын онцлогийг эрсдэлийн хүчин зүйлтэй холбон судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын хугацаанд УНТЭ-д тархины соронзон резонанс томографийн (СРТ) шинжилгээнд хамрагдсан тархины цочмог харвалт, цустасалдах дайрлын өгүүлэмжгүй, мэдрэлийн үзлэгээр харвалт-хамааралт голомтот шинж илрээгүй 40-83 насны эрэгтэй 66, эмэгтэй 134 (дундаж нас 54.72±10.65 жил) нийт 200 насанд хүрэгчид хамрагдав. ТЧШ-ийг СРТ-ийн Т2-ЖД ба ДЖД-дохионы эрчим ихэссэн, 3-30 мм голчтой голомт гэж тодорхойлсон. ТЧШ-ийн эрсдэлийн хүчин зүйлсийг (ЭХЗ) ярилцлага, эмнэлзүйн үзлэг, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан авч үзэв. ТЧШ-ийн ЭХЗ-ийг Пирсоны хи-квадрат, t-тест, олон хувьсагчийн дүн шинжилгээнд олон хүчин зүйлийн ложистик регрессийн дүн шинжилгээгээр тодорхойлсон. Үр дүн: Нийт 90 оролцогчдод СРТ-ийн шинжилгээгээр чимээгүй шигдээсийн голомт илэрснээс тархины гадрын удаах цагаан бодист 29 (32.2%), тархины гадрын байрлалтай чимээгүй шигдээс 23 (25.56%), харин тархины бусад байрлалд (суурийн зангилаа, таламус, гүүр, багатархи) 38 (42.2%) тодорхойлогдов. Нэг хүчин зүйлийн дүн шинжилгээгээр гадрын удаах цагаан бодист чимээгүй шигдээсийн эрсдэлийг 60-аас дээш нас, эмэгтэй хүйс, АД≥130/80 мм муб, гадрын байрлалд 60-аас дээш нас, артерийн хипертензи, АД≥130/80 мм муб, харин тархины бусад байрлалд чимээгүй шигдээсийн эрсдэлийг 60-аас дээш нас, мигрень, гэр бүлд судасны эмгэгийн өгүүлэмж ба чихрийн шижин эрсдэлийн нөлөө үзүүлэв. Олон хүчин зүйлийн дүн шинжилгээнд 60-аас дээш нас (OR 3.64-7.23, 95% CI, 1.28-19.12, p<0.05) гадрын удаах ба гадрын байрлалд, артерийн хипертензи (OR 3.48-5.07, 95% CI, 1.2412.66, p<0.05), мигрень-толгой өвдөлт (OR 10.61-12.24, 95% CI 1.97-76.08, p=0.007) гадрын болон тархины бусад байрлалын чимээгүй шигдээсийн бие даасан эрсдэлийн нөлөөллийг тус тус үзүүлэв. Чихрийн шижин тархины бусад байрлалын чимээгүй шигдээс үүсэхэд үлэмж нөлөөтэй байв (OR 5.72, 95% CI 1.17-28.04, p=0.032). Дүгнэлт: ТЧШ-ийн эрсдэлийн хүчин зүйлс нь дүрст шинжилгээгээр илрэх голомтот өөрчлөлтийн байршилд харилцан адилгүй нөлөөлж, насжилт, артерийн хипертензи, мигрень, чихрийн шижингийн хавсарсан нөлөөгөөр тархины гадар, гадрын удаах цагаан бодис болон бусад байрлалд жижиг судасны эмгэгээр нөхцөлдөн чимээгүй шигдээс үүсч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
