Зүрхний шигдээсийн өвөрмөц хэлбэрийн (aVR-ST өргөгдсөн) эмнэлзүйн зарим онцлог, эмнэлгийн нас баралтыг судалсан нь

Зохиогчид

  • Г.Мөнхтулга АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим , УГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Г.Мижидсүрэн УГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Л.Бямбацогт УГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • О.Бадамсүрэн УГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Ц.Батзаяа УГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Д.Нарантуяа УГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Ц.Сумъяа АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

aVR холболт, Олон судасны эмгэг, Зүрхний цахилгаан бичлэг

Хураангуй

Үндэслэл: Зүрхний цочмог шигдээсийн (ЗЦШ) үед зүрхний цахилгаан бичлэгээр (ЗЦБ) aVR холболтонд ST сегмент өргөгдөх нь харьцангуй ховор тохиолдох хэдий ч, эмэлзүйн явц хүнд, титмийн олон судасны эмгэгтэй байх нь цөөнгүй1-3. Түүнчлэн, уг үзүүлэлт нь ЗЦШ-ийн эрт үеийн тавиланг таамаглах боломж олгодог хэмээн судлаачид тэмдэглэжээ4 Иймд aVR холболтонд ST сегмент өргөгдсөн ЗЦШ-тэй өвчтөнд эмнэлзүйн явц, титэм судасны эмгэгийн онцлог, тавилан, нас баралт зэргийг уялдуулан судлах шаардалагтай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Зүрхний шигдээсийн өвөрмөц хэлбэрийн (aVR холболтонд ST сегмент өргөгдсөн) эмнэлзүйн зарим онцлог, эмнэлгийн нас баралтыг ЗЦБ-ийн aVR холболтонд ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээстэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, 2019 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт (УГТЭ) ЗЦШ-ийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүхээс чанарын ба тоон үзүүлэлтийг (6 бүлэг, 79 асуулт/үзүүлэлт) цуглуулж гүйцэтгэв. Үр дүн: ЗЦБ-ийн aVR холболтонд ST сегмент өргөгдсөн ЗЦШ-ийн (aVR-STЗШ) эмнэлзүйн явц, титэм судасны эмгэгийн онцлог, эмнэлгийн нас баралтыг судлахаар 25-92 насны, нийт 554 эмчлүүлэгчийн 76.4% (n=423) эрэгтэйчүүд, ST өргөгдсөн зүрхний шигдээс (STЗШ) 75.1% (n=402), aVR-STЗШ-ийн 71 тохиолдол байв. Эмчлүүлэгчдийн ор хоног aVR холболтонд ST өргөгдөөгүй ЗЦШ-ийн (aVR-STгүйЗШ) бүлэгт 4.3±2.9 хоног, aVRSTЗШ-ийн бүлэгт 5.56±4.1 хоног байсан (p<0.001). Эмнэлэгт хэвтэх үед aVR-STЗШ бүлгийн амьсгалын тоо (АТ18.9±3.6) ба захын цусны хүчилтөрөгчийн ханамжийг (SpO2 92.3±7.8%) өргөгдөөгүй бүлэгтэй (АТ 18.1±1.7; SpO2 94.6±4.4%) харьцуулахад бодит ялгаатай тодорхойлогдов (АТ p<0.001; SpO2 p<0.001). Зүрхний цочмог дутагдлын хүнд зэрэг, зүрхний шок (Киллип IV зэрэг) нь aVR-STЗШ бүлгийн 25.7%-д, харин aVR өргөгдөөгүй бүлэгт 9.4% тус тус тогтоогджээ (p<0.001). Эмнэлэгт хэвтэх үед зүрх зогсоод, эргэж сэргэсэн эсэхийг харьцуулахад дээрх 2 бүлэгт 6% ба 1.7% байсан нь aVR-STЗШ-ийн бүлэгт илүү байгааг харуулж байна (р<0.03). Титмийн олон судасны гэмтэл aVR-STЗШийн бүлэгт илүү буюу 61.5%, харин aVR-STгүйЗШ-ийн бүлэгт 39.1% тогтоогдсон (p<0.001). Эмнэлгийн нас баралт ч мөн aVR-STЗШийн бүлэгт илүү өндөр 21.1% (aVR-STгүйЗШ: 8.6%) байв (p<0.001). Дүгнэлт: aVR-STЗШ нь олон судасны гэмтэлтэй, эмнэлзүйд хүнд явцтай явагдах ба улмаар зүрхний шок, эмнэлгийн нас баралт илүүтэй тохиолдож байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл