Бодисын солилцооны хам шинжтэй 30-60 насны эрэгтэйчүүдийн биеийн өөх тосны индексүүдийг төмрийн солилцооны зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Ferritin, Hepcidin, Iron overload, Body fatХураангуй
Үндэслэл: Төмөр нь эсийн амьсгал, эсийн өсөлтөд чухал үүрэг Ферритин гүйцэтгэдэг микроэлемент бөгөөд амьсгалын гинжин урвалд Гепсидин электронийг хүчилтөрөгчид дамжуулахаас гадна эсийн хэвийн бодисын Төмрийн хуримтлал солилцоог хангадаг. Элэг, нойр булчирхай, булчинд илүүдлээр Биеийн өөх тос хуримтлагдсан тохиолдолд реактив хүчилтөрөгчийн хортой төрлийг бий болгодог ба төмрөөр өдөөгдсөн исэлдэлтийн стресс нь эсийн бодисын солилцооны хямрал, гэмтлийн шалтгаан болж элэг өөхлөлт, фиброз өөрчлөлт, глюкозын солилцооны хямрал, дислипипеми зэрэг бодисын солилцооны зарим эмгэг үүсэхэд оролцдог байна. Таргалалт, элэгний өөхлөлттэй холбоотойгоор үрэвслийн дохиолол ихсэх нь элэгнээс гепсидин ялгаралтыг нэмэгдүүлдэг ба үүний дүнд сийвэнгийн ферритин ихсэж, эдэд төмөр хуримтлагддаг. Иймд илүүдэл өөх нь төмрийн солилцооны зохицуулгыг алдагдуулж, төмрийг илүүдлээр хуримтлуулснаар таргалалттай холбоотой бодисын солилцооны эмгэгүүд үүсэх нөхцөл болдог. Зорилго: 30-60 насны эрэгтэйчүүдийн биеийн бүтэц найрлага, өөх тосны үзүүлэлт, төмрийн солилцооны үзүүлэлтүүдийг ашиглан бодисын солилцооны хам шинжтэй болон бодисын солилцооны хам шинжгүй бүлэгт биеийн өөх тосны индексүүд ба төмрийн хуримтлал хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан Аналитик судалгааны Тохиолдол-хяналтын загварыг ашиглан Улаанбаатар хотын 30-60 насны бодисын солилцооны хам шинжтэй 93 эрэгтэй, бодисын солилцооны хам шинжгүй 132 эрэгтэйг судалгаанд хамруулсан ба хоёр бүлгийн төмрийн солилцооны үзүүлэлтийг өөх тосны солилцооны үзүүлэлтүүдтэй харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын дундаж нас 45.4±8.4 жил (тохиолдол 46.2±8.5, хяналт 44.8±8.3, р=0.22); биеийн жингийн дундаж индекс (БЖИ) 28.1±4.9 кг/см2 (тохиолдол 30.03±3.5, хяналт 26.8±5.3, р=0.0001); биеийн таргалалтын индекс 25.4±4.4 % (тохиолдол 26.7±3.6%, хяналт 24.5±4.7%, р=0.04); бүсэлхий, ташаан тойргийн дундаж харьцаа (БТ/ТТ) 1.02±0.06 (тохиолдол 1.04±0.04, хяналт 1.003±0.06, р=0.0001) байв. Лабораторийн үзүүлэлтүүдээс триглицерид дундажаар 152.8±175.5 мг/дл (тохиолдол 230.7±246.2, хяналт 97.8±52.5, р=0.0001); ӨНЛП дунджаар 44.6±10.2 мг/дл (тохиолдол 39.1±8.6, хяналт 48.5±9.4, р=0.0001); ферритин дунджаар 337.7±219.4 мг/дл (тохиолдол 380.3±220.1, хяналт 307.7±214.6, р=0.014) гепсидин дунджаар 1.55±0.34 нг/мл (тохиолдол 1.46±0.3, хяналт 1.65±0.3, р=0.02) тус тус хоёр бүлгийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Биеийн өөх тосны индексүүд болон төмрийн хуримтлалыг илэрхийлэгч ферритины хоорондын хамаарлыг үнэлэхэд ферритин болон LAP (r=0.134; p=0.044), AIP (r=0.246; p=0.0001), WHR (r=0.256; p=0.0001) хооронд тус бүр шууд сул хамааралтай буюу өөх тосны индексүүд ихсэхэд сийвэнгийн ферритины агууламж ихсэж байгаа нь статистикийн хувьд ач холбогдолтой байна. Мөн ферритин нь БЖИ (r=0.166; p=0.013) болон бүсэлхий, ташаан тойргийн харьцаа (r=0.256; p=0.0001)-тай статистикийн хувьд ач холбогдол бүхий шууд сул хамааралтай байна. Тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад төмрийн хуримтлал үүсэх магадлал 2.36 дахин их OR=2.36 (95% CI 1.37-4.06) байв. Дүгнэлт: 1. БСХШ бүхий тохиолдлын бүлэгт БЖИ, БТ/ТТ харьцаа, ийлдсэн дэх ТГ агууламж их, ӨНЛП статистик ач холбогдол бүхий бага байна.Биед агуулагдах өөх тосны индекс болох VAI, LAP, TyG, AIP статистик ач холбогдол бүхий их байлаа. Эдгээр үзүүлэлт нь БСХШ оноо ихсэх тусам даган нэмэгдэж байгаа нь бодисын солилцооны эмгэгүүдтэй хамааралтай болохыг илтгэж байна. 2. БСХШ бүхий тохиолдлын бүлэгт ферритины агууламж БСХШ-гүй хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ялгаатай их байна. Ийлдсэн дэх ферритиний агууламж нь биеийн өөх тосны индексүүдтэй тоон утгын хувьд сул хамааралтай байгаа хэдий ч өөх тосны солилцооны хямрал нь төмрийн хуримтлал үүсэхэд нөлөөлж болохыг илтгэж байна. БСХШ-тэй хүмүүст төмрийн хуримтлал үүсэх магадлал БСХШ-гүй хүмүүсээс 2.36 дахин их байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямдорж, С.Мөнхбаярлах, Ш.Үүртуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
