АШУҮИС-ийн Нүүр ам судлалын оюутнуудын дунд шүдний хавиралт, эрүүний үений зовуурийг хронотиптэй холбон судалсан нь

Зохиогчид

  • З.Хонгорзул АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Possible bruxism, MEQ, Circadian rhythm, Sleep cycle

Хураангуй

Үндэслэл: Шүдний хавиралт нь шүдээ тас зуух (clench) болон Шүдний хавиралт хавиран хөдөлгөх (grind) үйлдлээр илэрдэг архаг явцтай эмгэг юм. Хоногийн мөчлөг Унтах үеийн шүдний хавиралт (Sleep bruxism), сэрүүн үеийн шүдний Өглөө-оройн хавиралт (awake bruxism) хэмээн ангилдаг байна. Шүдний хавиралтыг асуумж эрүүний үений эмгэг, имплантад нөлөөлж байгаа байдал зэрэгтэй холбон судлахаас гадна шалтгаан, эрсдэлт хүчин зүйл нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүдийг судалж хувь хүний онцлог, нойрны эмгэг, хронотиптэй холбон судлах болсон. Хронотип бол хүний биеийн тодорхой цагт унтах байгалийн хандлага юм. Сүүлийн жилүүдэд хүний хронотипийн төрлийг тодорхойлж эдгээр нь амьдралын хэв маяг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурджээ. Хронотип нь өдрийн аль цагт бие махбод сэргэг, идэвхтэй, ажлын үр бүтээмж өндөртэй байгаагаас шалтгаалан Өглөө-Орой-Завсрын төрлүүдэд хуваагдана. Эдгээр төрлүүд нь хичээл сурлага, стресс холбоот өвчин, толгой нурууны өвдөлт, мигреинь бие махбодын бусад эмгэгтэй хамааралтай байгаа нь шүд хавирах эмгэг эрүүний үений зовуурьтай холбоотой эсэхийг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын оюутнуудын дунд шүдний хавиралт, эрүүний үений зовуурийг хронотиптэй холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Aналитик судалгааны Aгшингийн загварыг ашиглан АШУҮИС-ийн Нүүр ам судлалын нийт 284 оюутанг хамруулсан ба АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооноос зөвшөөрөл авч хийж гүйцэтгэлээ (№2022/3-06). Хронотипийн төрлийг өглөө-оройн-асуумжаар, шүдний хавиралтыг Лоббезоо асуумжаар илрүүлэв. Хронотипийн төрлүүдийг унтах болон сэрүүн үеийн шүдний хавиралт болон эрүүний үений зовуурийг хи-квадрат тест, Манн витние тест, Т-тестийн арга ашиглан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 232 (81.7%) эмэгтэй, 52 (18.3%) эрэгтэйчүүд байсан ба дундаж нас 21.16 жил байв. Хронотипийн хувьд өглөө, өдөр, оройн төрлийн хүмүүсийн дунд унтах үеийн шүдний хавиралтыг тодорхойлоход статистик ялгаа ажиглагдсангүй (p=0.427). Харин сэрүүн үеийн шүдний хавиралтыг тодорхойлоход статистик ялгаа ажиглагдлаа (р=0.028). Мөн хронотипийн төрлийг эрүүний үений зовуурьтай холбон судлахад статистик нөлөөгүй байв (р=0.091). Сэрүүн үеийн шүдний хавиралттай өглөөний төрлийн хүн завсрын болон оройн төрлийн хүнээс бага тодорхойлогдлоо (р=0.028). Мөн эрүүний үений зовуурьтай оройн төрлийн хүн өглөөний төрлийн хүнээс олон байна (р=0.035). Судалгаанд хамрагдсан оюутнуудын хронотипийн оноо багасах буюу оройн төрөлрүү шилжих тусам сэрүүн үеийн шүдний хавиралт (р=0.009), эрүүний үений зoвуурь (р=0.011) харьцангуй их байгаа нь тодорхойлогдлоо. Эрүүний үений зовуурьтай хүмүүст толгой хүзүү, нүүрний аль нэг хэсгийн өвдөлт хавсарсан байдлаар тохиолдох нь их болох нь тус тус тодорхойлогдлоо (р=0.016). Дүгнэлт: 1. Сэрүүн үеийн шүдний хавиралт өглөөний төрлийн хүмүүст завсрын болон оройн төрлийн хүмүүсээс бага тодорхойлогдож байна. 2. Эрүүний үений зовуурь оройн төрлийн хүмүүст их тодорхойлогдож байна. 3. Хронотипийн оноо багасах буюу оройн төрөлд шилжих тусам сэрүүн үеийн шүдний хавиралт, эрүүний үений зoвуурь илүүтэй тодорхойлогдож байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл