Энглийн II ба III ангилалын зуултийн гажигтай хүмүүсийн инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг судлах нь
Түлхүүр үг:
Angle class, Smile parameter, Smile arch, Smile type, Smile symmetry, Buccal corridor, Dental appearance at restХураангуй
Үндэслэл: Инээмсэглэл бол хүний сэтгэл татам төрхний үнэ цэнийг Энглийн ангилал нэмэгдүүлдэг хамгийн чухал нүүрний илэрхийллүүдийн нэг юм. Инээмсэглэлийн үзүүлэлт Инээмсэглэлийн үзүүлэлтүүд нь нүүрний хатуу болон зөөлөн эдийн Инээмсэглэлийн нум харилцаа хамаарлыг тодорхойлох гоо зүйн үнэлгээ юм. Гажиг заслын Инээмсэглэлийн хэлбэр эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчид нүүрний гоо зүй, ялангуяа Инээмсэглэлийн тэгш хэм инээмсэглэлийн гоо зүйн талаар илүү санаа зовдог гэж тодорхойлсон Хацрын корридор байдаг. Зуултын гажигтай хүмүүсийн инээмсэглэлийн үзүүлэлтүүдийг Тайван үед үүдэн шүдний судалсан судалгаа манай оронд цөөн байдаг бөгөөд зуултын гажигтай харагдал байдал хүмүүсийн инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг судалснаар нүүр амны гажиг засал төдийгүй бусад салбар шинжлэх ухааны оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх мөн нотолгоонд суурилсан суурь судалгаа болоход тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Энглийн II, III ангилалын зуултын гажигтай Монгол хүний инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Мон Тайм Лайм төслийн хүрээнд хамрагдсан хүмүүсийн үзлэгийн картыг ашиглан дескриптив судалгааны аргаар дүн шинжилгээ хийсэн. Үзлэгийн картнаас хүн ам зүйн мэдээлэл, араа шүдний хоршилт, инээмсэглэлийн нум, инээмсэглэлийн хэлбэр, хацрын корридор болон тайван үеийн хоншоорын үүдэн шүдний харагдах байдал зэрэг үзүүлэлтүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд 20-34 насны нийт 212 хүн хамрагдсан бөгөөд Энглийн II ангилал нь 74.5%, III ангилал нь 25.5% байв. Инээмсэглэлийн үзүүлэлтүүдийг судлахад инээмсэглэлийн нумын нийцтэй байдал (75%) болон инээмсэглэлийн дундаж хэлбэр нь зуултын гажгуудын хувьд харьцангуй давамгай байдалтай тодорхойлогдлоо (49.06%). Инээмсэглэлийн тэгш хэмийн алдагдал маш бага (20.75%) тодорхойлогдлоо. Хацрын корридор харагдахгүй байдал харьцангуй их (67.92%) гарсан боловч хацрын корридор харагдах байдал нь Энглийн III ангилалын зуулттай хүмүүст (44.44%) тодорхойлогдлоо. Тайван үеийн хоншоорын үүдэн шүдний харагдахгүй байдал харьцангуй давамгай (96.70%) байдалтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Энглийн II, III ангилалын зуултын гажгийн үед инээмсэглэлийн үзүүлэлтүүд нь харьцангуй тааламжтай инээмсэглэлийн үзүүлэлттэй адил байсан. Энглийн II ангилалын зуултын гажгийн хувьд инээмсэглэлийн маш их хэлбэр илүү тодорхойлогдсон. Энглийн III ангилалын зуултын гажгийн хувьд инээмсэглэлийн шулуун нум, инээмсэглэлийн бага хэлбэр, хацрын корридорын харагдах байдал, тайван үед хоншоорын үүдэн шүдний огт харагдахгүй байдал тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
