Эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөгдсөн Acinetobacter baumannii-ийн судалгаа
Түлхүүр үг:
Антибиотикийн тэсвэржилт, Acinetobacter baumanniiХураангуй
Үндэслэл: Acinetobacter baumannii-аар (A. baumannii) үүсгэгдсэн халдвар нь дархлаа дарангуйлагдсан, эмнэлэгт удаан хугацаагаар эмчлэгдсэн, бактерийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэсэн, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдэд илүү тохиолддог. Зорилго: Эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөсөн Acinetobacter baumanniiийн антибиотикийн тэсвэржилтийг судлах Арга, аргачлал: 2013 болон 2020 онд УНТЭ-ийн нян судлалын хэсэгт эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөсөн бактерийг VITEK 2 (Biomerieux, France) анализатороор ялган дүйж, антибиотикт мэдрэг чанарыг дискнээс нэвчүүлэх аргаар тодорхойлсон. Тэсвэржилтийн генийг илрүүлэх полимеразын гинжин урвалын шинжилгээгээр blaoxa-51-like, blaoxa-58-like, blaoxa-143-like, blaoxa-23-like, blaoxa-24/40-like хэв шинжийн тэсвэржилтийн генийг тодорхойллоо. Үр дүн: Эмнэлзүйн сорьцноос A. baumannii-ийн өсгөвөрлөгдсөн тоо 2013 онд 141, 2020 онд 227 байв. Илэрсэн A. baumannii–ийг тасгаар ангилж үзвэл ЭЭТ 50-67% (n=112, n=114) буюу дийлэнх хувийг эзэлж байна. Сорьцын төрлийн хувьд цэр 33% (n=45 n=74) байна. Антибиотикт мэдрэг чанарын хувьд A. baumannii –ийн эмчилгээнд хэрэглэдэг нөөц антибиотик болох амикацинд 2013 онд 46% тэсвэртэй байсан бол 2020 онд тэсвэржилт 65.2%, имипенемд 2013 онд 33.9% тэсвэртэй байсан бол 2020 онд 74.6% болж нэмэгдсэн байна. Карбапенемд тэсвэртэй 46 омогт OXA хэв шинжийн тэсвэржилтийн ген илрүүлэх ПГУ-ын шинжилгээ хийхэд blaoxa51like хэв шинжийн тэсвэржилтийн ген бүгдэд нь буюу 100% (n=46) эерэг, blaoxa58like хэв шинжийн тэсвэржилтийн ген 43% (n=20) эерэг, blaoxa23like хэв шинжийн тэсвэржилтийн ген 60% (n=28) эерэг илэрсэн ба blaoxa143like, blaoxa24/40like хэв шинжийн тэсвэржилтийн генийн хэв шинжүүд илэрсэнгүй. Дүгнэлт: A. baumannii–ийн нөөц антибиотик болох амикацинд 2013 онд 46% тэсвэртэй байсан бол 2020 онд тэсвэржилт 65.2%, харин имипенемд 2013 онд 33.9% тэсвэртэй байсан бол 2020 онд 74.6% болж нэмэгдсэн нь эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөсөн A.baumannii-ийн тэсвэржилт жил бүр нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Харин ЭЭТ-аас илгээсэн сорьц болон цэр, шархны арчдасаас өсгөвөрлөсөн A.baumannii нь олон эмэнд тэсвэртэй нь тодорхойлогдлоо. Эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөсөн карбапенемаза ялгаруулдаг A.baumannii-ийн 46 омогт blaoxa51like тэсвэржилтийн ген 100% эерэг байна. Харин blaoxa58 like ген 43%, blaoxa23like тэсвэржилтийн ген 60%-д илэрлээ. blaoxa143like, blaoxa24/40like тэсвэржилтийн ген илэрсэнгүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
