Чихрийн шижин оношлогдсон хүмүүст натри хөөгч пептидийн сорилоор зүрхний дутагдлыг илрүүлэх нь

Зохиогчид

  • Б.Биндэръяа АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Б.Бурмаа АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Ө.Цолмон АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Х.Чингэрэл АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний архаг дутагдал, Зүрх судасны өвчний эрсдэл, Эрт нас баралт

Хураангуй

Үндэслэл: Зүрхний дутагдлын голлох шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн нэг нь чихрийн шижин (ЧШ) ба тархалт нь дэлхий дахинд жилээс жилд нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд N-төгсгөлийн про-В төрлийн натриуретик пептид (NT-proBNP) дааврыг ашиглан ЧШ-тэй өвчтөнүүдэд зүрхний дутагдлыг илрүүлэх судалгаа нэлээдгүй хийгдсэн. Монгол Улсад ЧШ-ийн үед натри хөөгч пептид (NT-pro BNP)-д суурилан зүрх судасны эрсдэл,зүрхний дутагдлыг илрүүлэх судалгааны ажил хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст зүрх судасны эмгэгийн эрсдэл болон натри хөөгч пептидийн түвшинг тодорхойлж хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын 3 дүүргийн 70 хүнийг шалгуурын дагуу сонгон авч, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг асуумжаар үнэлэн, антропометрийн хэмжилт хийж, өлөн үеийн цусны ийлдэст HbA1C, их нягтралтай липопротейн, нийт холестрол, зүрхний дутагдлын биомаркер (NT-proBNP) тодорхойлж, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн. Зүрх судасны эрсдлийн түвшинг Шинэ-Зеландын ойрын 5 жилийн ЗСӨ-ний эрсдэлийн тооцоолуураар тооцоолсон. Үр дүн: Судалгаанд оролцсон 70 хүнд сийвэнгийн натри хөөгч пептидийг Getein 1100 иммунофлуоресцентийн тоон анализаторын аппаратаар тодорхойлоход 9 тохиолдолд буюу 12.8%-д сийвэнгийн натри хөөгч пептид 125 пг/мл-ээс өндөр буюу эерэг тодорхойлогдсон. Судалгаанд оролцогсдод ойрын 5 жилийн ЗСӨ-ний эрсдэлийг үнэлэхэд 15.7% (11) маш бага эрсдэлтэй, 22.8% (16) бага эрсдэлтэй, 24.2% (17) дунд эрсдэлтэй, 22.8% (16) өндөр эрсдэлтэй, 14.2% (10) маш өндөр эрсдэлтэй байв. ҮЗСӨ-ний дунд эрсдэлтэй хүмүүсийн 17.6%(n=3), өндөр эрсдэлтэй хүмүүсийн 12.5%(n=2), маш өндөр эрсдэлтэй хүмүүсийн 40% (n=4)-д натри хөөгч пептид эерэг буюу эрсдлийн түвшин өндөр хүмүүст натри хөөгч пептидийн ихсэлт харьцангуй элбэг тохиолдож байна (p<0.05). Дүгнэлт: Зүрх судасны эрсдэлийн түвшин өндөр ЧШ-тэй хүмүүст натри хөөгч пептидийн ихсэлт харьцангуй элбэг тохиолдож байгаа нь статистикийн үнэн магадлалтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Х.Чингэрэл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл