УАБӨ-ний эрсдэлд ADRB2 генийн rs1042719, rs1042720 полиморфизм ба тамхидалт нөлөөлөх нь
Түлхүүр үг:
Уушгины архаг бөглөрөлт өвчин, ADRB2, Полиморфизм, Полимеразын гинжин урвал, ТамхидалтХураангуй
Үндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэхэд нөлөөлдөг гадаад орчны болон удмын олон эрсдэлт хүчин зү лс ба даг. УАБӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зү лс, эрт илрүүлэг, урьдчилан сэрги лэх арга замуудыг үргэлжлүүлэн судлах шаардлагта ба гаа билээ. Зорилго: ADRB2 гени н rs11168070, rs11959427, rs1042719, rs1042720 полиморфизмуудыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулан УАБӨ-тэй холбон судлахаар болсон. Арга, аргачлал: Генотипүүдийг аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тамхидалт хамааралт хүчин зүйлийг харьцуулсан үр дүнгээр тамхичид (OR=1.68; 95% CI, 1.08–2.64, p=0.02), өдөрт 20-иос дээш тамхи татдаг хүмүүс (OR=2.9; 95% CI, 1.73–4.88, p<0.001) УАБӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байлаа. rs1042719 (OR=1.58, 95% CI, 1.06–2.34, p=0.023) ба rs1042720 (OR=1.94, 95% CI, 1.21–3.12, p=0.006) полиморфизмын гетерозигот генотип нь УАБӨ-ий эрсдэлд нөлөөтэй нь тодорхойлогдсон. Дүгнэлт: ADRB2 гени н rs1042719, rs1042720 полиморфизмууд УАБӨ-д нөлөөлөх хүчин зүйл байж болох юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чимэдлхамсүрэн, Ж.Жамбалдорж, Б.Баярлах, Д.Ичинноров
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
