Сүрьеэтэй өвчтний коронавирүсийн (SARS-CoV-2) хавсарсан халдварын хүндрэлийн судалгаа

Зохиогчид

  • Н.Цэрэннадмид АШУҮИС, НЭМС , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Б.Цолмон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Д.Гаравням Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Ц.Билэгтсайхан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Э.Оюунчимэг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

Covid-19, SARS-CoV-2, Tuberculosis, Infection, Complication, The case fatality rate

Хураангуй

Үндэслэл: Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй дэлхийн 30 Ковид-19 улсын нэг юм. Сүрьеэгийн өвчлөлийн 100 000 хүн амд ноогдох түвшин Сүрьеэ Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 4 дэх өндөр тархалттай Халдвар орон юм. 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын Ухань хотод шинэ Нас баралтын төрлийн коронавирусийн дэгдэлт бүртгэгдэж, улмаар цар тахлын хүнд түвшин нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын хувьд 2022 оны 10 дугаар сарын 24 хүртэлх мэдээллээр 984,253 батлагдсан тохиолдол бүртгэгдэж улмаар 2,131 хүн нас баржээ. Коронавирусийн (SARS-CoV-2) батлагдсан 36 өвчтөн хамруулсан БНХАУ-н тохиолдол-хяналтын судалгаанд тохиолдлын 36.11% (n=13) бүлгийн 3 өвчтөн идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй, 5 нь сүрьеэгээр өвчлөөд эдгэрсэн байжээ. Өмнө нь сүрьеэтэй гэж оношлогдоогүй 3 өвчтөний цээжний зурагт сүрьеэгийн хуучин шохойжилт илэрсэн ба 2 өвчтөнд далд хэлбэрийн сүрьеэ илэрсэн. Иймээс сүрьеэтэй өвчтөний дунд Коронавирусийн (SARS-CoV-2) халдварт өртсөн талаар судалгаа ховор, ялангуяа манай орны тухайд тус төрлийн судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны загвараар энэхүү судалгааг хийж гүйтцэтгэлээ. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийг түшиглэн асуумж болон халдварын бүртгэлийн нэгдсэн систем (www.tandalt.gerege.mn), сүрьеэгийн цахим бүртгэлийн нэгдсэн систем (tubis.mn)-ийн мэдээллийн сангаас тус тус цуглуулж, судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг SPSS-17 программ ашиглан боловсруулалт хийсэн. Судалгаа эхлүүлэх Ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос авсан. (№2022/3-01) Үр дүн: Судалгаанд оролцогчдын 87.8% (n=63) УБ хотын, 12.2% (n=8) хөдөө орон нутгийн харьяалалтай, хүйсийн хувьд 40.9% (n=29) нь эрэгтэй, 59.1% (n=43) нь эмэгтэй, дундаж нас 37±14.7 жил байлаа. Коронавирус (SARS-CoV-2)-ийн болон сүрьеэгийн халдвартай өвчтөний 33.3% (n=22) хавсарсан өвчлөлтэй байгаагаас тоосонцорын харшилтай 18% (n=4), чихрийн шижин 5% (n=1), В,С вируст гепатит 36% (n=8), артерийн даралт ихсэлт 13.6% (n=3), уушгины архаг өвчтэй 13.6% (n=3), ходоод гэдэсний архаг өвчтэй 5% (n=1) болон бөөрний архаг өвчтэй 5% (n=1) байна. Судалгаанд оролцогч 72 өвчтнөөс 9% (n=6) нь нас барснаас хүйсийн хувьд 66.7% (n=4) эмэгтэй, 33.3% (n=2) эрэгтэй байсан ба сүрьеэгийн анх удаа оношлогдсон шинэ тохиолдол 5 (83.3%), сүрьеэгийн эмчилгээний хяналтын 16.7% (n=1) тохиолдол байна. Манай судалгаагаар коронавируст халдвар, сүрьеэ хавсарсан өвчтөний дунд нас баралтын түвшин CFR=6.7% байна. Дүгнэлт: 1. Коронавирус (SARS-CoV-2)-ийн болон сүрьеэгийн халдвартай өвчтөний 33.3% (n=22) хавсарсан өвчлөлтэй байна. 2. Сүрьеэтэй өвчтөнүүд Коронавирусийн (SARS-CoV-2) халдварын хүндрэлээс нас барах эрсдлийн түвшин 100 хүн тутамд 6.7 байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл