Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэлзүйн байдалд танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний үзүүлэх нөлөөлөл

Зохиогчид

  • Д.Доржмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Т.Сэлэнгэ Хан-уул Дүүргийн Эрүүл Мэндийн Төв Зохиогч
  • Д.Мэнджаргал Хан-уул Дүүргийн Эрүүл Мэндийн Төв Зохиогч
  • Э.Ганчимэг Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн Төв Зохиогч
  • Л.Гантөмөр Баянгол Дүүргийн Эрүүл Мэндийн Төв Зохиогч
  • Д.Наранзул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • О.Баатархүү Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • З.Хишигсүрэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Tuberculosis, Depression, Anxiety, Psychotherapy

Хураангуй

Үндэслэл: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) нь сүрьеэгийн Сүрьеэ эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эм болох изониазид, рифампицинд Сэтгэл гутрал тэсвэртэй нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд агаараар дамжин Сэтгэл түгшилт халдварладаг халдварт өвчин юм. Монгол улс нь ОЭТС-ийн өвчлөл Сэтгэл засал өндөр дэлхийн 8 орны нэг юм. Халдвар ялгаруулалт, өвчний зовуур шаналгаа, удаан хугацааны эмчилгээ, эмийн гаж нөлөө, ялгаварлан гадуурхалт, ажилгүйдэл, санхүүгийн хомсдол зэрэг хүчин зүйлүүд эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг. Бид эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний хөтөлбөрийг боловсруулж, эмчилгээнд ашигласан ба энэхүү хөтөлбөрийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхийн тулд ОЭТС-тэй эмчлүүлэгчийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буйг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зорилго: Танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд үзүүлэх нөлөөллийг судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг санамсаргүй түүвэрлэлт бүхий эмнэлзүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд 2020-2021 онуудад Риф/ОЭТС-тэй оношлогдсон 73 эмчлүүлэгчдийг хамруулав. Тохиолдлын бүлэг дэх судалгаанд хамрагдагсдад танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээг хийсэн. Судалгаанд сэтгэл гутралыг үнэлэх Цунгийн сорил, сэтгэл түгшилтийн түвшинг үнэлэх Цунгийн сорилуудыг ашигласан ба сорилд хариулсан хариултын найдвартай байдлыг Cronbach`s α коэффициентоор тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 52% нь эрэгтэйчүүд, дундаж нас 39.38±1.6 жил байсан бол 63% нь бүрэн дунд боловсролтой, 37% нь ажилгүй, 70% нь өмнө сүрьеэгээр өвчилж байгаагүй тохиолдлууд байв. ОЭТСийн эмчилгээний эхэнд судалгаанд хамрагдагсдын 29% нь хөнгөнөөс, дунд зэргийн сэтгэл гутралтай (Cronbach`s α=0.805), 16% нь хөнгөнөөс мэдэгдэхүйц хүнд зэргийн сэтгэл түгшилттэй (Cronbach`s α=0.843) байв. Хүйсийн байдал нь сэтгэл гутрал (p=0.04), сэтгэл түгшилттэй (p=0.04) статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. ОЭТС-ийн эмчилгээний явцад тохиолдлын бүлгийн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад бага байв. Дүгнэлт: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдэд эмчилгээний явцад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт илэрч байгаа ба энэхүү сэтгэцийн эмгэг шинж нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Танин мэдэхүй, төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдийн сэтгэлзүйд эергээр нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Доржмаа, О.Баатархүү, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-12-26

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл