Нүүрний үрчлээнд гуаша эмчилгээний зарим үр дүн
Түлхүүр үг:
Guasha treatment, Facial massage, Mongolian women’s facial wrinkles, Photographic scaleХураангуй
Үндэслэл: Орчин үед эмэгтэйчүүд нүүрний үрчлээнд ихээхэн анхаарал Нүүрний гуаша хандуулж үрчлээ арилгах төрөл бүрийн аргыг хэрэглэж байна. Эдгээр Нүүрний үрчлээ аргууд нь мэс заслын болон сөрөг нөлөө ихтэй байна. Иймд бид Нөлөөлөх хүчин судалгаандаа мэс заслын бус, сөрөг нөлөөгүй уламжлалт анагаах зүйл ухааны нүүрний гуаша эмчилгээг нүүрний үрчлээнд нөлөөлөх үр дүнг Нас судлах нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Нүүрний үрчлээнд гуаша эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа нийт 60 үйлчлүүлэгчийг хамруулан гуаша эмчилгээний бүлэг, харьцуулах нүүрний иллэгний бүлэг болгон 2 бүлэгт хувааж (Lemperle scale-ийн) 5 онооны үнэлэлтийн аргаар үрчлээг тодорхойлон хэмжиж үнэлсэн. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчид бүлэг тус бүрийн эмчилгээг үргэлжлэх хугацаа 15-20 минутаар 7-10 удаа буюу 1 курс хийлгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн баруун нүдний гадна хажуугийн үрчлээ гуаша эмчилгээний дараа үрчлээгүй 15 (50%), мэдэгдэхүйц үрчлээ 8 (26.67%) болж үрчлээ арилсан байна. Өнгөц үрчлээ 4 (13.33%), дунд зэргийн гүн үрчлээ 3 (10%), гүн үрчлээ нь тод илрэхгүй 0 (0%) болж үрчлээ багассан үр дүн нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (р= 0.0001***) Зүүн нүдний гадна хажуугийн үрчлээ гуаша эмчилгээний дараа үрчлээгүй 14(46.67%), мэдэгдэхүйц үрчлээ 9 (30%), үрчлээ арилсан байна. Өнгөц үрчлээ 3 (10%), дунд зэргийн гүн үрчлээ 3 (10%), гүн үрчлээ тод илэрхий 1 (3.33%), маш гүн үрчлээнүүд нь үрчлээ багассан ажиглагдаж буй нь статистик ач холбогдол өндөртэй байлаа. (р= 0.0001***) Духны хэсгийн үрчлээ гуаша эмчилгээний дараа үрчлээгүй 19 (63.33%), мэдэгдэхүйц үрчлээ 9 (30%), өнгөц үрчлээ 2 (6,67%), дунд зэргийн гүн үрчлээ 0 (0%) болж үрчлээ арилж статистик ач холбогдол өндөртэй байлаа. (р= 0.0001***) Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн баруун болон зүүн нүдний гадна хажуугийн үрчлээ, духны хэсгийн үрчлээнд үрчлээгүй, мэдэгдэхүйц үрчлээ, өнгөц үрчлээнд гуаша эмчилгээ үр дүн өндөртэй болохыг тогтоов. Харин дунд зэргийн гүн үрчлээнд тодорхой хугацааны дараа үр дүн үзүүлсэн боловч, гүн үрчлээнд үр дүн илэрсэнгүй. Иймд нэг курс эмчилгээ хангалтгүй байсан гэж үзэж байгаа бөгөөд цаашид курс эмчилгээг тууштай хийвэл гүн үрчлээг арилгах магадлалтай гэж үзэж байна. 2. Нүүрний гуаша эмчилгээ нь иллэгтэй харьцуулахад нүүрний үрчлээгүй, мэдэгдэхүйц үрчлээ, өнгөц үрчлээнд эмчилгээний үр дүн өндөртэй байгаа нь цаашид гуаша эмчилгээг гоо сайхны салбарт хэрэглэх нь ач холбогдолтойг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Болортулга
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
