АШУҮИС-ийн Төв эмнэлгээр үйлчлүүлсэн чихрийн шижинтэй хүмүүст глюкоз бууруулах эмийн эмчилгээ, гликемийн хяналтыг судалсан дүн
Түлхүүр үг:
Метформин, Сульфанилмочевин, Инкретин, Глюкозжсон гемоглобинХураангуй
Үндэслэл: Чихрийн чижин (ЧШ)-ийн эмчилгээнд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн эм, инсулиныг Монгол улсад өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Мөн ЧШ-ийн оношилгоо, эмчилгээний удирдамж 2021 онд шинэчлэгдсэн хэдий ч удирдамжийн практик хэрэглээ, ЧШ-тэй хүмүүст хэрэглэж буй эмийн ба инсулин эмчилгээний төрлүүд, үүнтэй холбоотой гликемийн хяналтыг судалсан судалгааны ажил хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэж буй эмийн ба инсулин эмчилгээний төрөл, гликемийн хяналтын байдлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааны хүрээнд эмнэлэгт суурилсан нилэнхүй түүврийн, нэг-агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Төв эмнэлгээр үйлчлүүлсэн ЧШ-тэй хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Нийт 262 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд тэдгээрийн дундаж нас 56.4±12.01 ба 56.9% (n=149) нь эрэгтэ чүүд, ЧШ-ийн үргэлжилсэн жил 8.6 жил (0-34) ба дийлэнх буюу 94.0% (n=246) нь хэвшинж-2-той байв. ЧШ-тэй хүмүүсийн 79% нь глюкоз бууруулах эмийн эмчилгээтэй ба үлдсэн 21% нь инсулин хэрэглэж байна. ЧШ-тэй хүмүүст хэрэглэж буй эм, инсулины төрлийг авч үзэхэд 47.3 (n=124) нь метформин, 14.1 (n=37) нь сульфанилмочевиний бүлгийн эмүүдийг 25.6 (n=67) нь инкретинд суурилсан эмийн бэлдмэл хэрэглэж байна. Инсулины хувьд аналог инсулины хэрэглээ бага буюу нийт инсулин эмчилгээтэй хүмүүсийн 23.6% байв. Гликемийн хяналтын хувьд 30% нь глюкозжсон гемоглобины шинжилгээг сүүлийн 1 жилийн хугацаанд хийлгээгүй, шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 60% нь хяналт муу байна. Дүгнэлт: ЧШ-ийн эмчилгээнд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн эм, инсулины төрлүүдээс Монгол улсад хэрэглэж байгаа ч ЧШ-тэй хүмүүсийн дийлэнх буюу 60% нь гликемийн хяналт муу байна. Иймд ЧШ-ийн удирдамжын практик хэрэглээг нэмэгдүүлэх, ЧШ-тэй хүмүүсийн хяналтын үзлэгт хамрагдалт, менежментийг сайжруулах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
