Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын үрэвслийн эсрэг үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Алаша нохой хэл, Каррагенин, Үрэвслийн эсрэгХураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал, эмт бодис, жорыг дэлхийн улс орнууд анагаах ухаандаа ашигласаар ирсэн билээ. Зорилго: Бид Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын үрэвслийн эсрэг нөлөөг судлахыг зорилоо. Арга, аргачлал: Туршилтын амьтдыг нийт 6 бүлэг болгон хувааж харьцуулах бүлэгт Ибупрофен 100 мг/кг тунгаар, туршилтын бүлэгт Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын 32, 64 болон 160 мг/кг тунгаар тус тус уулгасан. Каррагенины уусмал 1%-100 µl уусмалыг хархны хойд сарвуунд тарьж эмгэг загвар үүсгэн туршилтын 0, 30, 60, 90, 120, 180, 240 дахь минутад бүлэг тус бүрийн сарвууны хаванг плетисмометр аппаратаар хэмжилт хийн тодорхойлсон. Үр дүн: Судалгааны үр дүнг үндэслэн авч үзэхэд Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын 160 мг/кг тундаа үрэвслийн эсрэг нөлөө илүү өндөр буюу ибупрофен эмтэй ойролцоо үйлчилгээтэй байна. Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын цочмог үрэвслийн үед түүнийг идэвхжүүлдэг цитокинууд болох TNF-α, IL-1β, IL-6 цитокинууд нь 22.5-50.1%-иар тус тус бууруулж, харин IL-10 цитокины хэмжээг 44.4%-иар нэмэгдүүлсэн байна. Дүгнэлт: 1. Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамал нь хоргүй, идэвхт тун ED=32 (16-200) мг/кг байна. 2. Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамал нь 160 мг/кг тундаа үрэвслийн хаванг 46.1%-иар, IL-1β, IL-6, TNF-α цитокиныг 22.5-50.1%-иар тус тус бууруулж, харин IL-10 цитокины хэмжээг 44.4%-иар нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цогт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
