Тархины зүүн дунд артерийн цүлхэн хагарсан шалтгаант торлог дорх цус харвалт хоёрдогчоор хүндэрсэн эмнэлзүйн тохиолдол

Зохиогчид

  • Ж.Уламсайхан УХТЭ, Яаралтай тусламжийн тасаг Зохиогч
  • Б.Лувсандамба УХТЭ, Яаралтай тусламжийн тасаг Зохиогч
  • Ц.Нандинцэцэг УХТЭ, Яаралтай тусламжийн тасаг Зохиогч
  • Г.Адъяа УХТЭ, Яаралтай тусламжийн тасаг Зохиогч
  • О.Балжинням УХТЭ, Яаралтай тусламжийн тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Хант-Хесс үнэлгээ, WFNS үнэлгээ, PAASH үнэлгээ, Фишерийн үнэлгээ, Артерийн аневризм

Хураангуй

Тархины зүүн дунд артерийн цүлхэн хагарсан шалтгаант торлог дорх цус харвалт хоёрдогчоор хүндэрсэн тохиолдол нь тархины аль нэг судсанд байрласан цүлхэн хагарсны улмаас тархины торлог бүрхэвчийн дор болон тархины эдэд цус хурах эмгэг юм. торлог дорх цус харвалтын хүндрлүүд нь судасны агчил буюу вазоспазм, цүлхэн давтан хагарч дахин цус харвах, гидроцефали, гипонатриеми, таталт өгөх, амьсгал болон зүрх судасны үйл ажиллагааны алдагдал зэрэг болно. Нийт өвчтөний 60% допплерсонографиар батлагдах судасны агчилаар хүндэрдэг. Эдгээр өвчтөний 10-15% орчимд шинж тэмдэг бүхий цус тасалдах харвалт болдог. ТДЦХ-ын эрт шатанд тархины судас агчлын эмчилгээг эхлэх ба ихэнх тохиолдолд тархины цусны эргэлтийн эзлэхүүнийг хэвийн хадгалах, гиповолеми үүсэхээс зайлсхийх нь чухал. Бидний тохиолдол нь тархины зүүн дунд артерийн цүлхэн хагарсан шалтгаант торлог дорх цус харвалт, судасны агчилаар хүндэрч тархины зүүн дунд артерийн бүсэд шигдээс болж тархи хавагнан зүүн хажуу ховдол дарагдсан. Эмчлүүлэгчид анхны шинж тэмдэг илэрсэнээс хойш хугацаа алдаж оношилсон. ТДЦХ-ын үнэлгээнүүдийг /ГКҮ, ХантХесс үнэлгээ, WFNS үнэлгээ, PAASH үнэлгээ, Фишерийн үнэлгээ/ хийж эрсдлийг тодорхойлон тээвэрлэлтийн аюулгүй байдлыг ханган оношилгооны төв болон тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ, мэдрэлийн мэс засал, сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ хөгжсөн лавлагаа шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх оношилгоо, эмчилгээний алгоритм мөрдөгдөөгүйн улмаас хоёрдогч хүндрэл үүссэн гэж үзэж байна. Цаашид мэс заслын дараах эмчилгээний алгоритмийн дагуу эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлэх, Сэргээн засах эмчилгээ болон байнгын асаргаа сувиллагааг сайжруулж хөдөлмөрийн чадвар алдалт болон нас барах эрсдлээс сэргийлэх.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Уламсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол