NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь

Зохиогчид

  • Б.Золзаяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Д.Үүрийнцолмон АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Г.Чимэдлхамсүрэн АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Б.Баярлах АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Б.Минжин АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ө.Элбэрэлт АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Д.Дэнсэнбал АШУҮИС, Анагаах Ухааны сургууль, Уушги-Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Д.Ичинноров АШУҮИС, Анагаах Ухааны сургууль, Уушги-Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

NR3C1, polymorphism, asthma, glucocorticoid receptor

Хураангуй

Үндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чимэдлхамсүрэн, Б.Баярлах, Ө.Элбэрэлт, Д.Дэнсэнбал, Д.Ичинноров

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл