Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд үнийн хөнгөлөлт үзүүлсэн цусны даралт бууруулах эмийн хэрэглээнд хийсэн судалгаа
Түлхүүр үг:
Артерийн гипертензи, Зүрх судасны өвчин, Эмийн үнийн хөнгөлөлт, Эмийн хэрэглээХураангуй
Үндэслэл: Манай улсын хүн амын дунд артерийн гипертензи (АГ)-ийн тархалт өндөр байгаа ба Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-аас цусны даралт бууруулах эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлж байна. Зорилго: ЭМДС-аас 2021 онд үнийн хөнгөлөлт үзүүлсэн цусны даралт бууруулах эмийг хэрэглээг судлах. Арга, аргачлал: ЭМДС-аас 2021 онд үнийн хөнгөлөлт үзүүлсэн цусны даралт бууруулах эмийн хэрэглээг нэг агшны аргаар ретроспектив загварыг ашиглан судаллаа. Үр дүн: ЭМДС-аас 2021 онд нийт 357755 эмчлүүлэгчдийн цусны даралт бууруулах эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлснээс 4-р улиралд 386391 (21.9%) эмийн жоронд үнийн хөнгөлөлт үзүүлсэн нь бусад улирлаас хамгийн бага үзүүлэлттэй байна. Насны бүлгээр авч үзвэл 55-59 насны 56947 (15.9%), 60-64 насны 57427 (16.1%), 65-аас дээш насны 106048 (29.6%) эмчлүүлэгч байгаа нь цусны даралт бууруулах эмийг хөнгөлөлттэй авсан нийт эмчлүүлэгчийн дийлэнх хувийг эзэлж байна. Дүгнэлт: ЭМДС-аас 2021 онд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн цусны даралт бууруулах эмийн хэрэглээ 65аас дээш насны эрэгтэй хүмүүст их байгаа ба байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хот болон хангайн бүсийн эмчлүүлэгчдэд харьцангуй их тодорхойлогдсон нь хүн амын нягтаршил, газар зүйн онцлог, өвчлөлийн түвшин зэрэгтэй холбоотой байж болох юм. ЭМДС-аас 2021 онд үнийн хөнгөлөлт үзүүлсэн цусны даралт бууруулах эмэнд ангиотензины рецепторыг хориглогч эм, ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эм дийлэнх хувийг эзэлж байгаа ба лозартан, лизиноприл, амлодипин, триметазидин эмийн хэрэглээ өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
