Хүн амын арьсны үндсэн үзүүлэлтүүд, хэв шинжийг харьцуулсан судалгаа
Түлхүүр үг:
Арьсны хэв шинж, Үрчлээ, Чийглэг, Арьсны хөгшрөлтийн зэрэгХураангуй
Үндэслэл: Нарны хэт ягаан туяа зэрэг гадаад орчны таагүй нөлөөнд шууд өртөж байдаг арьсны хувьд бусад эрхтнүүдээс эрт өөрчлөлтөд орж гадаад хөгшрөлтийн анхны шинж тэмдэг нүүр, хүзүү, гарын арьсанд илэрдэг. Арьсны хөгшрөлтөд удамшлын хүчин зүйл болон насжилт голлох үүрэгтэй боловч байгаль цаг уурын нөхцөл, биеийн эрүүл мэнд, хоол тэжээл, ажлын нөхцөл, сэтгэл санаа, нийгэм эдийн засгийн байдал, үндэстэн ястны онцлог, амьдралын хэв маяг болон зан үйлийн холбогдолтой хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлөл үзүүлж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг, Улаанбаатар хотын хүн амын арьсны үндсэн үзүүлэлтүүд, хэв шинжийг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: Судалгааг бичиглэлийн судалгааны нэг агшны загвараар хийв. Судалгаанд 2069 насны харьцангуй эрүүл 2728 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан. Үр дүн: Бид судалгааг 4 аймаг болон Улаанбаатар хотын хүн амыг хамруулан хийсэн. Баруун бүс буюу өндөр уулын бүсээс Увс аймаг, Зүүн бүс буюу тал хээрийн бүсээс Дорнод аймаг, Өмнөд бүс буюу говийн бүсээс Өмнөговь аймаг, Төвийн бүс буюу тайгийн бүсээс Хөвсгөл аймгийг сонгон мөн Улаанбаатар хотын хүн амыг судалгаанд хамруулсан. Дүгнэлт: 1. Хөвсгөл аймгийн хүн амын арьсны чийглэг хамгийн их (P<0.001), Өмнөговь, Увс, Дорнод, Улаанбаатар хотын оршин суугчдын арьсны чийглэг хамгийн бага (P<0.001) байна. Харин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 2.38%-аар арьсны чийглэг бага тодорхойлогдож байна. 2. Өмнөговь аймгийн хоёр хүйсийн бүлгийн арьсны үрчлээ хамгийн их (P<0.001), харин Улаанбаатар хотын хоёр хүйсийн бүлгийн арьсны үрчлээ хамгийн бага (P<0.001) байна. 3. Дорнод, Увс аймгийн хоёр хүйсийн бүлэгт холимог, Улаанбаатар хотын эрэгтэйчүүдэд холимог, эмэгтэйчүүдэд хуурай, Өмнөговь аймгийн эрэгтэйчүүдэд тослог, эмэгтэйчүүдэд хуурай, Хөвсгөл аймгийн хоёр хүйсийн бүлэгт хуурай арьсны хэв шинж илүү тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
