Улаанбаатар хотын хүнсний зах болон худалдааны төвүүдэд зарагдсан савлагаатай салат болон салат навчнаас Шига токсин ялгаруулагч Escherichia coli-ийг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Савлагаатай бэлэн салат, Салат навч, E.coli, STEC, Хоол хүнсээр дамжих халдварХураангуй
Үндэслэл: ДЭМБ, АНУ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн эрсдэлийн үнэлгээгээр ногоон навчит ногоонууд нь халдвар үүсгэгчийг дамжуулах хамгийн өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ. Шига токсин ялгаруулагч Escherichia coli (STEC)–ийн халдвар нь өндөр настан, дархлаа сул хүмүүс, бага насны хүүхдүүдэд цусан суулга үүсч, бөөрний хурц дутагдалаар хүндэрдэг аюултай. Зорилго: Хүнсний зах болон худалдааны төвүүдэд зарагдсан савлагаатай салат болон салат навчнаас STEC-ийн бохирдлыг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгаанд худалдааны төвүүдэд бэлэн савлагаатай худалдаалагдаж байгаа тухайн өдөр нийлүүлсэн шинэ ногооны салатнаас 40, салатны навчнаас (letuce) зах болон дэлгүүрээс тус бүр 25-г сонгон авч E.coli-ийн бохирдлыг илрүүлэн, STEC–ийн stx1, stx2 генийг молекул биологийн аргаар тодорхойллоо. Үр дүн: Бидний судалгаанд хамруулсан дээжний савлагаатай салатны 47.5% (n=19), захуудад худалдаалагдаж байгаа салат навчны 16% (n=8), дэлгүүрт худалдаалагдаж байгаа салат навчны 10% (n=5) E.coli-оор бохирлогдсон байлаа. Савлагаатай салатны 15% (n=6/40)-д, захуудад худалдаалагдаж байгаа салат навчны 4% (n=2/50)-д цусан суулга, бөөр дутагдлын хамшинж, хоолны хордлого үүсгэдэг STEC-ийн омог тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаагаар бэлэн худалдаалагдаж байгаа салат болон салат навч E.coli-ийн бохирдол өндөртэй байгаа бөгөөд хүнсний захуудаар задгай худалдаалагдаж байгаа салат навчинд илүү бохирдолтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
