Нүүрний ясны морфометрийн үзүүлэлтүүдийн хамаарлыг ургийн хөгжлийн үед тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Ургийн хөгжил, Нүүрний яс, Бүтэц, ӨсөлтХураангуй
Үндэслэл: Хүний бүх эрхтэн тогтолцоо ургийн хөгжлийн явцад хоорондоо эрчим нь ялгаатай боловч тодорхой хамааралтай өсөж хөгждөг.1 Харин нүүрний яснуудын морфометрийн үзүүлэлтүүдийн хамаарал ургийн хөгжлийн үед ямар шинж чанартай байдаг талаар хийгдсэн судалгааны ажил, ялангуяа манай улсад нэн ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Ургийн нүүрний ясны морфометрийн үзүүлэлтүүдийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа АШУҮИС-ийн Био-АС-ийн Анатомийн тэнхмийн лабораторид хадгалагдаж буй нийт 23 ургийн насыг долоо хоногуудаар тодорхойлж, ургийн нүүрний ясыг гаргалгааны аргаар гарган нүүрний ясны морфометрийн үзүүлэлтийг хэмжив. Үр дүн: Бид ургийн нүүрний ясны морфометрийн үзүүлэлтийг хэмжин ургийн насыг долоо хоногуудаар тодорхойлж гаргалаа. Эдгээр үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг Пирсоны корреляцийн шинжилгээгээр бикорреляцийн матрица хийн тодорхойлоход дээрх бүх үзүүлэлтүүд хоорондоо ижил биш хамааралтай байгаа нь бикорреляцийн матрицанаас харагдаж байна. Бидний тодорхойлсноор хамгийн өндөр хамгийн хүчтэй шууд хамаарал биорбиталь өргөн ба эүүрний дээд өргөн хооронд (0.98), P<0.01 байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Ургийн хөгжлийн явцад нүүрний яснуудын хамаарал харилцан адилгүй байгаа нь жигд биш эрчимтэй өсөж байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
