Монгол хүний ургийн далны тогооны анатомийн хувилбаруудыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Далны тогоо, Мөрний үе, Ургийн хөгжилХураангуй
Хүний мөрний үе нь далны тогоо болон атгаалын толгой хоёрын хооронд үүсдэг энгийн, тохироогүй үе юм. Атгаалын толгой нь бөмбөлөг хэлбэртэй бөгөөд үений гадаргуугийн талбай нь далны тогооноос гурав дахин том бөгөөд хөдөлгөөний далайц ихтэй хэдий ч тохироогүй үед тооцогддог тул далны тогооны уруул (labrum gleinodale) хэмээх бүтэц нэмэгдэн орж үений тохироог сайжруулдаг.1,2, Мөрний үе нь далны тогоо болон атгаалын толгой хоёрын хооронд үүсдэг энгийн, тохироогүй үе юм. Урагт далны тогоо нь үе шаттайгаар бүрэлдэн тогтож, хөгжил нь гүйцдэг. Гэвч урагт далны тогоо, түүний анатомийн хувилбаруудыг судалсан судалгаа харьцангуй ховор байдаг. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн үе дэх далны тогооны хэлбэрийн анатомийн хувилбарууд, тэдгээрийн онцлогийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 15-38 долоо хоногтой нийт 31 ургийн (13 эмэгтэй, 18 эрэгтэй) далны тогооны анатомийн хувилбарыг тодорхойлж, далны тогооны өндөр болон өргөнийг штангенциркуль ашиглан хэмжилт хийсэн. Үр дүн: Урагт далны тогооны лийр маягийн хэлбэр хамгийн олон буюу баруун талдаа 28 (90.3%), зүүн талдаа 26 (83.9%) байлаа. Харин зууван хэлбэр баруун талдаа 3(9.7%), зүүн талдаа 4(12.9%) тодорхойлогдож байв. Урагт 15 долоо хоногтой ургийн далны тогооны өндрийн хэмжээ баруун ба зүүн талдаа адилхан 0.15 мм байсан бөгөөд өсөлтийн эрчим нь 22 долоо хоногтойгоос хоёр талдаа ойролцоо болон бага зэрэг буурч цааш харьцангуй ойролцоо явж 32.5 долоо хоногтойд баруун болон зүүн талдаа адилхан 0.75 мм болж байна. Дүгнэлт: 1. Монгол хүний ургийн далны тогооны лийр маягийн хэлбэр давамгайлсан, урвуу таслал маягийн хэлбэр нь цөөн тохиолдож байна. 2. Монгол хүний онтогенезийн ургийн үед далны тогооны хэлбэр баруун, зүүн мөрний үенд хэлбэрийн хувьд хоорондоо ялгаатай байдаг нь тодорхой полиморфизмтэй болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чанцалдулам, Б.Журамт, С.Энэбиш
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
