Зорилтот бүлгийн хүн амын дундах биемахбодийн хэмжилт ба нүүрс усны солилцооны алдагдлыг үнэлсэн дүн

Зохиогчид

  • Б.Дэлгэрмаа АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим , Монгол Улсын Зэвсэгт Хүчин Зохиогч
  • У.Энхтуяа АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лабораторийн тэнхим Зохиогч
  • Э.Уранбайгаль АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лабораторийн тэнхим Зохиогч
  • Б.Цолмонцэцэг Монгол Улсын Зэвсэгт Хүчин Зохиогч
  • Г.Уугантуяа Онцгой байдлын ерөнхий газар Зохиогч
  • Д.Хонгор Онцгой байдлын ерөнхий газар Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Цэргийн алба хаагч, Биеийн жингийн индекс, Төвийн таргалалт, Глюкозын ачаалалт сорил

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн хэмжээнд таргалалтын тархалт тасралтгүй нэмэгдсээр байна. Олон улсад хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг хэдий ч цэргийн алба хаагчдын дунд таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгийн эрсдэл өндөр байна. Монгол улсын хувьд таргалалтын тархалт, нүүрс усны солилцооны алдагдлыг тодорхой зорилтот бүлгийн хүн амын дунд хараахан судлаагүй байна. Зорилго: Зорилтот бүлгийн хүн амын дунд биемахбодийн зарим үзүүлэлтүүдийг үнэлэн нүүрс усны солилцооны алдагдалыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаа нь 2022 оны 6-8 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын 30-55 насны зорилтот бүлгийн хүн амыг хамруулан нэг-агшингийн судалгааны загвараар хийгдсэн. Биемахбодийн хэмжилтэд биеийн жин, өндөр, БЖИ, бүсэлхийн тойрог, цусны даралт, гарын атгах хүч зэргийг багтаасан. Нүүрс усны солилцооны байдлыг глюкозын ачаалалт сорилоор үнэлсэн. Р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 141 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 37.6±5.5 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 70.9% (n=100) нь эрэгтэй, 76.6% (n=108) нь бакалавраас дээш боловсролтой байв. БЖИ-ээр биеийн жингийн илүүдэл 56% (n=79), таргалалтын эзлэх хувь 19.1% (n=27), бүсэлхийн тойргийн хэмжилтээр төвийн таргалалт 63.1% (n=89) байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр бүсэлхийн тойрогийн хэмжээ нь өлөн үеийн глюкоз (r=0.219) ба настай (r=0.223) сул эерэг хамааралтай байна. Энэ нь статистикийн хувьд үнэн магадлалтай байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын төвийн таргалалтын тархалт 63.1%, нүүрс усны солилцооны алдагдал 13.5% байна. Төвийн таргалалт нь нүүрс усны солилцооны алдагдлын нэг эрсдэл болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Уранбайгаль, Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл