Баянзүрх дүүргийн 6-23 сартай хүүхдийн хооллолт ба хоол тэжээлийн байдлыг судалсан дүн

Зохиогчид

  • Д.Энхзул АШУҮИС. АУС. Хүүхдийн Анагаахын тэнхим Зохиогч
  • Ц.Мөнх-Эрдэнэ АШУҮИС. АУС Зохиогч
  • М.Мөнзаяа АШУҮИС. НЭМС. Сургууль Шим Тэжээл Судлалын тэнхим Зохиогч
  • Д.Агиймаа АШУҮИС. АУС. Хүүхдийн Анагаахын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Өсөлт хоцролт, Тураал, Таргалалт, Бие бялдар

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-ийн зөвлөмжинд 6-23 сартай хүүхдийг 7 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн багадаа 4 бүлэг хоол хэрэглэхийг зөвлөдөг. 2017 оны нийгмийн үзүүлэлт түүвэр судалгаагаар тураалтай 0.7%, өсөлтийн хоцрогдолтой 6.1%, туранхай 1.3%, илүүдэл жинтэй 11.7% гэсэн үр дүн гарсан ба манай орны хувьд хоол хүнсний нэр төрөл хангалтгүй, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага материал дутмаг байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: 6-23 сартай хүүхдийн хоололтын байдлыг хүүхдийн өсөлт, зарим өвчлөлтэй холбон судлах. Зорилт: 1. Хооллолтын байдлыг насны хэрэгцээтэй харьцуулж судлах. 2. Хүүхдийн хооллолтыг бие бялдарын өсөлттэй холбон үнэлэх. 3. Цус багадалт, рахит, Хоол тэжээлийн цочмог дутал зэргийг илрүүлж хооллолттой уялдуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн аргаар Баянзүрх дүүргийн 9, 10, 25, 26-р хорооны 6-23 сартай хүүхдүүдийг хамруулан ороцогчдын асрамжлагчдаас 24 цагийн эргэн санах асуумжийн аргаар асуумж авч бодит үзлэгээр бие махбодын хэмжилт хийв. Зохистой хооллолтын түвшинг хооллолтын байдал буюу таргалалт, тураал, өсөлт хоцрогдол болон хооллолтоос шалтгаалах зарим эмгэгийг насны бүлгүүдэд харьцуулан судлав. Үр дүн: Хоногт хооллодог давтамж дунджаар 3±1 буюу насандаа тохирсон хооллолтын давтамж хэвийн байсан. Өдөрт 4-өөс дээш бүлэг хоол хэрэглэдэг хүүхэд 37.1% байв. Хүнсний 7 төрлөөс үр тариа тэр дундаа улаанбуудайн гурил, махыг өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг байв. Нийт хүүхдээс илүүдэл жинтэй 13.5%, таргалалт 8.57%, тураал 1.5%, өсөлт хоцрогдол 2.14% байв. Хоногт 4-өөс бага нэр төрлийн хүнс хэгэлэдээг хүүхэд болон тураал хоорондын хамаарал (p=0.00) буюу статистик ач холбогдол бүхий магадлалтай. Харин таргалалт болон өсөлт хоцрогдол өдөрт 4-өөс дээш болон доош нэр төрөл хэрэглээтэй статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Рахиттай (n=12) 8.57%, Цус багадалт (n=19) 13.57%, Хоол тэжээлийн цочмог дуталтай (n=11) 7.8% байв. Дүгнэлт: 6-23 сартай хүүхдүүдийн дунд хооллох давтамж насандаа тохирсон болон түүнээс илүү байгаа хэдий ч өдөрт хэрэглэдэг хоолны нэр төрөл бага буюу 4-өөс доош нэр төрлийн хүнс хэрэглэдэг. Давтамж их байгаагаас таргалах эрсдэл өндөр ба 4-өөс бага бүлэг хүнс хэрэглэх нь тураалын эрсдэл болж байгаа нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Агиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-02

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл