Хамрын таславч тэгшлэх, самалдаг багасгах мэс засал хийлгэх заалт бүхий эмчлүүлэгч нарын таславчийн муруйлтын ангилал ба доод самалдгийн томролын зэргийг тогтоосон байдал

Зохиогчид

  • П.Мөнхбаатар АШУҮИС, АУС, Чих хамар хоолой судлалын тэнхим Зохиогч
  • Хан Ён Хүнь АШУҮИС, АУС, Чих хамар хоолой судлалын тэнхим Зохиогч
  • Н.Эрдэнэхүү Хавдар судлалын үндэсний төв Зохиогч
  • Г.Цогтжаргал Жаргал чих хамар хоолойн эмнэлэг Зохиогч
  • Э.Жаргалхүү АШУҮИС, АУС, Чих хамар хоолой судлалын тэнхим Зохиогч
  • П.Ганчимэг АШУҮИС, АУС, Чих хамар хоолой судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Младинагийн ангилал, Камачогийн ангилал, хамрын дуран, дасан зохицлын томрол

Хураангуй

Үндэслэл: Хамрын таславчийн муруйлт болон доод самалдгийн томролын зэргийг ангилах олон төрлийн ангилалууд байдаг боловч эмнэл зүйд хүлээн зөвшөөрөгдөх хялбар, батлагаажсан ангилалыг авч хэрэгжүүлэх нь бидний судлагааны үндэслэл байв. Зорилго: Бидний судлагааны зорилго нь хамрын таславч, самалдгийн гаралтай хамрын битүүрэлттэй таславч тэгшлэх болон самалдаг жижигсгэх мэс заслын заалттай эмчлүүлэгчдийн дунд хамрын таславчийн муруйлтын хэлбэр, самалдгийн томролын зэргийг тодорхойлоход оршино.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Жаргалхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл