Хүнд өвчтөнүүдийн хоол тэжээлийн байдал, амьдралын чанарыг тодорхойлж, энтерал тэжээл эмчилгээний үр дүнг судалсан нь

Зохиогчид

  • Т.Нандинцэцэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Н.Баярмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • М.Наранпүрэв Монгол-Японы эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

malnutrition, critically illness, enteral nutrition therapy

Хураангуй

Үндэслэл: Хүнд өвчтөнүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал их Хоол тэжээлийн тохиолддог бөгөөд энэ нь дархлааны байдал, халдвар, эмнэлэгт дутагдал хэвтэх хугацаа нэмэгдэх зэрэгтэй холбоотой байдаг. Хоол тэжээлийн Хүнд өвчин дутагдалтай байснаар булчин болон эд эсийн масс бууран, булчингийн Энтерал тэжээл сулралын үр дүнд хөдөлгөөн, тэсвэр хатуужил буурах мөн дархлааны эмчилгээ хариу урвал удааширч халдвар авах, амьсгалын дутагдал үүсэх гэх мэт эрсдэл нэмэгдэж эмнэлзүйд гарах өөрчлөлтийг хүндрүүлэн, өвчин эдгэрэх хугацааг уртасгах, цаашлаад нас баралтад нөлөөлдөг. Манай улсад энэ талаар хийгдсэн судалгаа хомс, эмнэлзүйн удирдамж байхгүй тул практикт энтерал (гуурсаар хооллох) тэжээл эмчилгээний хэрэглээ бага нөгөө талаас тэжээлийн дутагдалд орсон өвчтөнүүдэд нэмэлт тэжээл эмчилгээ хийх шаардлага байгаа тул хоол тэжээлийн судалгаа хийх, цаашлаад тэжээл эмчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа юм. Арга, аргачлал: АШУҮИС-ийн МЯЭ-ийн эрчимт эмчилгээ, ХЭТ 1-т эмчлүүлж буй болон хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор хянагдаж байгаа хүнд өвчтэй нийт 64 хүнийг нэг агшингийн аргаар судалгаанд хамруулсан. Хоол тэжээлийн байдлыг олон улсын үнэлгээний ABCD аргаар, мөн эмчлүүлэгч нарын амьдралын чанарыг WHOQOL шалгуурын дагуу үнэлсэн. Судалгааны шалгуур хангасан хоол тэжээлийн дутагдалтай болон хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүмүүсийг сонгон авч санамсаргүй хуваарилалтгүй байдлаар 2 бүлэгт хувааж I бүлэгт 500 мл бүхий Нутрикомп тэжээл эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамаарч өдөрт 2-3 удаа (1300-2340 ккал), II бүлэгт эмчилгээний хоол (дунджаар 1000 ккал) эмчилгээг тус бүр 7-10 хоног хийж, эмчилгээний өмнө болон дараа нийт 2 удаа үнэлгээг хийн, судалгааны үр дүнг Stata программаар боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 45.3% нь эрэгтэй, 54.7% нь эмэгтэйчүүд байв. Хоол тэжээлийн дутагдалтай 28 (43.7%), хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй 33 (51.6%), хоол тэжээлийн байдал хэвийн 3 (4.7%) байв. Амьдралын чанарын хувьд судалгаанд оролцогчдын дундаж 90.71±12.12 оноо буюу дунд зэрэг байна. Эмчилгээний дараа I бүлэгт, биеийн жингийн дундаж 63.51±15.96 кг-с 64.33±15.44 кг (p<0.0001), БЖИ 23.83±5.33 кг/м2-с 24.14±5.18 кг/м2 (p<0.0001), бүсэлхийн тойрог 85.53±15.41 см-с 85.82±14.95 см (p<0.08) болж сайжирсан бол II бүлэгт биеийн жин 68.7±14.92 кг-с 68.22±14.69 кг (p<0.0067), БЖИ 26.00±6.18 кг/м2-с 25.79±6.11 кг/м2 (p<0.0046), бүсэлхийн тойрог 89.47±13.25 см-с 88.82±13.24 см (p<0.0004) болж буурсан. Харин арьсан доорх өөхөн эдийн хэмжээ (АДӨЭХ), бугалганы тойрог, шилбэний тойрог статистик ач холбогдол бүхий өөрчлөгдөөгүй байна. Эмчилгээний дараа I бүлгийн нийт уураг 66.58±9.98 г/л-с 69.00±10.16 г/л (p<0.05), альбумин 35.40±8.80 г/л-с 37.15±7.66 г/л (p<0.05) болж сайжирсан бол II бүлэгт нийт уураг 59.92±9.69 г/л-с 56.78±10.02 г/л (p<0.0004), альбумин 30.86±6.19 г/л-с 28.82±5.49 г/л (p=0.0009) болж буурчээ. Дүгнэлт: Хоол тэжээлийн байдал I бүлэгт эмчилгээний өмнө 17.45±3.54 оноо, эмчилгээний дараа 19.15±3.36 оноо (p<0.0000); II бүлэгт эмчилгээний өмнө 16.83±3.55 оноо, эмчилгээний дараа 15.68±3.68 оноо (p<0.0000) болж статистик ач холбогдол бүхий өөрчлөгдсөн байв. Амьдралын чанар I бүлэгт эмчилгээний өмнө 86.53±10.26 оноо, эмчилгээний дараа 93.07±9.72 оноо (p<0.0000); II бүлэгт 95.77±10.14 онооноос 93.27±10.78 оноо болж өөрчлөгдсөн (p<0.0067) нь хүнд өвчтөнүүдэд тэжээл эмчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд тэжээл эмчилгээ үр дүнтэй гэдгийг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Наранпүрэв

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл