Хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслын үр дүнг Риноманометрийн шинжилгээгээр судалсан нь

Зохиогчид

  • Э.Алтандөш1. УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын тасаг Зохиогч
  • Н.Ган-Эрдэнэ УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын тасаг Зохиогч
  • П.Ганчимэг УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын тасаг Зохиогч
  • Л.Бямбасүрэн УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын тасаг Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Л.Баярмагнай АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

Хамар-битүүрэлт, Агаарын эзлэхүүн, Агаарын эсэргүүцэл

Хураангуй

Үндэслэл: Хамрын дайвар хөндийн архаг үрэвслийн эмнэлзүйд илрэх гол шинж тэмдгийн нэг нь хамар битүүрэлт байдаг боловч эмчлүүлэгчдийн мэдрэмж, ойлголтоос шалтаалан бодитоор үнэлэх боломж бага байдаг. Хамрын амьсгалын замын нийт эсэргүүцлийг дээрх аргаар тодорхойлох нь эмнэлзүйн хамар судлал, нойрны анагаах ухааны салбарт ихээхэн ач холбогдолтой. Зорилго: Хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслын үр дүнг Риноманометрийн шинжилгээгээр тодорхойлох. Арга, аргачлал: УНТЭ-ийн ЧХХСМЗ-ийн тасагт 2019 оны 11 сараас 2020 оны 02 сард хамрын дайвар хөндийн архаг үеийн дурангийн мэс засалд орсон эмчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Хамрын дайвар хөндийн дурангийн мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчийг хамруулан Риноманометрийн шинжилгээг мэс заслын өмнө болон 1 сарын дараа хийж үр дүнг боловсруулсан. 2016 онд ISCONA(International Standardization of the Committee on the Objective Assessment of the Nasal Airway)-ын шалгуураар Риноманометрийн алтан стандарт болох 150 Па даралт дээр агаарын эзлэхүүн, эсэргүүцэл зэрэг хэмжилтүүдийг хийв. Үр дүн: Cудалгаанд эрэгтэй 112 (56%) эмэгтэй 88 (44%) нийт 200 эмчлүүлэгч хамрагдсан. Дундаж наслалт 38.4±13.9. Ургүй хэлбэрийн ХДХАҮ бүлэгт мэс заслын өмнө хамар битүүрэлтгүй 36.9% байсан бол мэс заслын дараа хамар битүүрэлтгүй 73.3% болсон (p<0.001). Уртай хэлбэрийн ХДХАҮ бүлэгт мэс заслын өмнө хамар битүүрэлтгүй 43.3% байсан бол мэс заслын дараа хамар битүүрэлтгүй 80.0% болсон (p<0.001). Ургүй хэлбэрийн ХДХАҮ бүлэгт хамар битүүрлийн зэргийг 2 талын амьсгал гаргах агаарын эсэргүүцлээр ангилахад мэс заслын өмнө 3-р зэрэг 15.7% байсан бол мэс заслын дараа 42.1% болсон (p<0.001). Дүгнэлт: Хамрын дайвар хөндийн архаг үрэвслийн дурангийн мэс заслын дараа 2 бүлэгт амьсгал авах, гаргах үеийн агаарын эзлэхүүн, ургүй хэлбэрийн ХДХАҮ бүлэгт амьсгал авах, гаргах үеийн агаарын эсэргүүцэл статистик ач холбогдол бүхий сайжралтай (р<0.05), ургүй хэлбэрийн ХДХАҮ бүлэгт амьсгал авах, гаргах үеийн агаарын эсэргүүцэл статистик ач холбогдол бүхий сайжралгүй (p>0.05) харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл