Сувилагч нарын эмнэл зүйн практик ур чадвар, цогц чадамжийн хэрэгцээг тодорхойлох судалгаа
Түлхүүр үг:
Чадамж, Ур чадвар, Эмнэл зүйн ур чадварын шатлалХураангуй
Үндэслэл: Мэргэжилтний цогц чадамж нь мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, хүний нөөцийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгоход тулгуур болдог. Зорилго: Сувилагч нарын эмнэл зүйн практик ур чадварын шатлал, цөм чадамжийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг явуулахдаа аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан Монгол улсын хэмжээнд ажиллаж буй 495 сувилагч нарыг санамсаргүй түүврийн аргаар сонгон Google Form платформийг ашиглан Япон улсын сувилагчийн нийгэмлэгийн эмнэл зүйн практак ур чадварын шатлал, цөм чадамжийн үзүүлэлтийг ашиглан 5 бүлэг 83 асуумжаар мэдээллийг цуглуулав. Үр дүн: Эрэлт хэрэгцээг олж харах чадвар, сувилах ур чадвар, хамтран ажиллах чадвар, шийдвэр гаргах чадвар тодрхойлогдож, мэргэжлийн зэрэг нь цогц чадамжтай хамааралтай байна. Дүгнэлт: Монгол улсад сувилагч нарын төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилан боловсруулах, эмнэл зүйн практик ур чадварын шатлалыг мэргэжлийн зэрэгтэй уялдуулан хөгжүүлэх хэрэгцээтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
