Орчин цагийн уламжлалт анагаахын эмч бэлтгэхэд профессор Н.Төмөрбаатарын оруулсан хувь нэмрийг тодруулах нь
Түлхүүр үг:
Профессор Н.Төмөрбаатар, Монголын уламжлалт анагаах ухаанХураангуй
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцооны үндэс тавигдсан цаг үеэс өрнө, дорнын анагаах ухааныг зэрэгцүүлэн хөгжүүлж байсан туршлага байсан хэдий ч нийгмийн гажуудлын нөлөөнд өртөж хөгжил нь зогсонги байдалд орон уламжлалт анагаах ухааныг дахин сэргээн хөгжүүлж, төрийн бодлогын түвшинд хүргэхэд анагаах ухааны доктор, профессор Н.Төмөрбаатар түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ цаг үед тус салбарын хөгжлийн талаар тулгамдаж буй асуудалд түүний алсын хараа, туршлагаас суралцах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Уламжлалт анагаах ухааны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын дээд боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмрийг судлах зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Профессор Н.Төмөрбаатарын эрдэм судлалын бүтээлийг товчоолоход удирдаж хамгаалуулсан доктор 15, шинжлэх ухааны магистр 18, оюуны өмч 7, хэрэгжүүлсэн төсөлт ажил 5, илтгэлийн хураангуй 97, олон улсын хуралд хэлэлцүүлсэн илтгэл 37, өгүүлэл 19, ном сурах бичиг 19, редактор хийсэн ном 19 байна. Түүний шавь нараас Шинжлэх ухааны академийн гишүүн 1, Монголын анагаах ухааны академийн гишүүн 3, анагаахын шинжлэх ухааны доктор 3, анагаах ухааны доктор 14 төрсөн байна. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт орчин цагийн уламжлалт анагаах ухааны хүний их эмч бэлтгэх сургалтын төлөвлөгөөг боловсруулж анхны эмч нарыг бэлтгэсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд уламжлалт анагаах ухааны шинэ салбарыг нэвтрүүлсэн, уламжлалт анагаах ухааны анхны эрдэмтдийг төрүүлж, уламжлалт анагаах ухааны орчин цагийн дэг сургуулийг үүсгэн байгуулсан нэрт сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг эрдэмтэн судлаач, мэдрэл ба уламжлалтаар мэргэшсэн тэргүүлэх профессор мөн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
