Элэгний хавдрын эсийн өсгөвөрт их шүүдэргэнэ (chelidonium majus)-ий хандны нөлөөг судлах нь

Зохиогчид

  • Д.Дашхорол АШУҮИС, Эрдмийн сургууль , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг Зохиогч
  • Э.Уугангэрэл АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Д.Энхмаа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Б.Сувдаа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС, Гистологийн тэнхим Зохиогч
  • М.Адилсайхан АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг Зохиогч
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

HepG2, Хавдрын эсийн миграци, МТТ шинжилгээ, IC50

Хураангуй

Үндэслэл: Их Шүүдэргэнэ (Chelidonium majus, ИШ) нь олон наст ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд ИШ-ий газрын дээрх хэсэг, үндэсний усан болон спиртэн хандыг эмчилгээнд хэрэглэж ирсэн. Аливаа ургамлын эмчилгээний шинж чанар нь ургамлын хэсэг, хандны төрөл мөн үйлчлэж буй эсээс ихээхэн хамаардаг. ИШ-ий ханд хөхний, төвөнхийн хавдрын эсийн нүүн шилжих хөдөлгөөнийг саатуулсан судалгааны баримт байгаа боловч элэгний хавдрын эсийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг мэдээлэл алга байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Иймд бид ИШ ургамлын хэсэг бүрээс бэлтгэсэн спиртэн хандны ү лдли г элэгни HepG2 эси н өсгөвөрт харьцуулан судлах зорилго тавьсан. Зорилт: 1. Ханд тус бүрийн элэгни хавдрын эси н ургалтад үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 2. Ханд тус бүрийн элэгни хавдрын нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 3. ИШ-ий хандны элэгни хавдрын эсэд үзүүлэх нөлөөллийн IC50-и г тооцоолж харьцуулах зорилтуудыг тавьсан. Арга, аргачлал: Харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу in vitro орчинд элэгний хавдрын HepG2 эсийн өсгөвөрт ИШ ургамлын навч, иш тус бүрээс 70%, 45%-ийн этанолоор хандлан 5 (М45, F70, F45, S70, S45) төрлийн ханд бэлтгэн, ханд тус бүрийн үйлдлийг бүлэг бүрт харьцуулан судлав. Үр дүн: Ханднуудын хоргүй тунгаар 48, 72 цаг үйлчлэхэд эсийн ургалтыг 64.5-74.2%, 23.5-39.6% хүртэл тус тус бууруулсан байна (p < 0.05). HepG2 эсийн өсгөвөрт ИШ-ий хандны хоргүй тунгаар үйлчлэж эсийн нүүн шилжилтийг эсгүй зурвас үүсгэх аргаар 8 цагийн дараа зураг авч шинжлэхэд M45 ханд хамгийн ихээр саатуулж байлаа. Навчны хандны нь эс хордуулах IC50 ишний ханднаас бага байлаа. Дүгнэлт: 1. ИШ ургамлын 5 төрлийн хандны хавдрын эсийг хордуулах болон эсийн ургалтыг саатуулах нөлөө ханд бүрт өөр өөр байлаа. 2. ИШ ургамлын навчны ханд бага тунгаар, харин ишний ханд түүнээс 8 дахин их тунгаар үйлчлэхэд эсийг хордуулж байлаа. 3. ИШ-ий ханднуудын хоргүй тун HepG2 эсийн ургалтыг 48, 72 дахь цагуудад саатуулах үйлдэлтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Дашхорол, Э.Уугангэрэл, М.Адилсайхан, О.Эрдэнэзаяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл