Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн үтрээний шүүрлийг уламжлалт болон багажийн шинжилгээний аргаар шинжилж харьцуулсан дүн
Түлхүүр үг:
vaginal microbiome, vaginitis, Nugent score, specificity, sensitivityХураангуй
Үндэслэл: Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2021 оны байдлаар Үтрээний бичил орчин 75.78 жил байгаа нь эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгээс илүү Үтрээний үрэвсэл хугацааг буюу 26 орчим жилийг цэвэршилтийн дараах насанд өнгөрүүлж Ньюжентийн шалгуур байна1. Үтрээний үрэвсэл нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд Оношийн мэдээлэх чанар умайн хүзүүний үрэвсэл, шээсний замын халдвар, аарцгийн хөндийн Мэдрэг, өвөрмөц чанар үрэвсэл зэрэг өвчнүүдийн шалтгаан болдог тул үтрээний үрэвслийг цаг тухайд нь оношилж, эмчлэх нь чухал ач холбогдолтой юм. Зорилго: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн үтрээний шүүрлийг уламжлалт болон багажийн шинжилгээний аргыг харьцуулан судлах Зорилт: Үтрээний шүүрлийг шинжлэх уламжлалт болон багажийн шинжилгээний хариуг асуумж судалгааны үр дүнтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг дескриптив нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн бөгөөд үр дүнгийн боловсруулалтыг SPSS 25.0 программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн үтрээний шүүрлийн шинжилгээг Ньюжентийн шалгуураар үнэлэхэд 34% (16/47) нь бактерийн шалтгаант үтрээний үрэвсэлтэй, 48.9% (23/47) нь эргэлзээтэй буюу давтан шинжилгээ өгөх, 17% (8/47) нь хэвийн байсан бол GMD-S600 бүрэн автомат анализатораар шинжлэхэд 23.4% (11/47) нь мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэл, 48.9% (23/47) нь бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл, 2.1% (1/47) нь трихомониаз, 25.5% (12/47) нь үтрээний хүчиллэг орчин алдагдсан гэсэн үр дүн тус тус илэрлээ. Үтрээний шүүрлийг шинжлэх багажийн шинжилгээний арга нь уламжлалт шинжилгээний аргатай харьцуулахад мэдрэг чанар өндөр байсан ба хэвийн орчны алдагдлыг илрүүлэх болон оношийн мэдээлэх чанар өндөр байв. Хэлцэмж: Энэтхэгийн судлаач Rajshree Bhujel, Kumar (2021) нарын судалгаагаар амселийн шалгуур нь үтрээний рН тодорхойлох шинжилгээний аргатай харьцуулахад мэдрэг болон өвөрмөц чанарын хувьд өндөр байсан ч тухайн эмчийн туршлага, ур чадвараас шалтгаалан оношийн зөрүүтэй гарсан байна. Мөн америкийн судлаач Matthew Hoffman, Johnson (2017) нарын судалгаагаар ньюжентийн болон амселийн шалгуурыг үтрээний рН тодорхойлох клорометрийн аргатай харьцуулан судлахад шинжилгээний хариу өөр хоорондоо ихээхэн зөрүүтэй гарсан бөгөөд оношийн мэдээллэх чанарын хувьд ньюжентийн шалгуур илүү байсан гэжээ. Бидний судалгааны бүрэн автомат багажийн арга нь ньюжентийн шалгууртай харьцуулан үзэхэд үтрээний үрэвслийг ялган оношлох, оношийн алдаанаас сэргийлэх ач холбогдолтой гэдэг нь харагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
