Хүн амын шим тэжээлийн мэдлэгийг нийгмийн сүлжээ ашиглан сайжруулах боломжийн судалгаа

Зохиогчид

  • Б.Лувсанлхүндэв АШУҮИС, НЭМС, Шим тэжээл судлалын тэнхим Зохиогч
  • М.Пүрэвжав ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль Зохиогч
  • М.Мөнхзаяа АШУҮИС, НЭМС, Шим тэжээл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хоолзүй, Шим тэжээлийн боловсрол, Нийгмийн сүлжээ

Хураангуй

Үндэслэл: Хоол, шим тэжээлийн мэдлэг, боловсролоор дамжуулан хооллолтоос шалтгаалах халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах боломжтой бөгөөд түүнд чиглэсэн хоолзүйн мэдлэгийг хүн амд түгээх, хүртээмжийг нэмэгдүүлснээр өвчлөлийг бууруулсан жишээг олон улсад хийгдсэн судалгаануудаас харж болно. Сүүлийн жилүүдэд олон улсад хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд нийгмийн сүлжээг ашиглах нь нэмэгдэж байна. Зорилго: Нийгмийн сүлжээ ашиглан хүн амын шим тэжээлийн мэдлэгийг сайжруулах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогсдын шим тэжээлийн ерөнхий мэдлэгийг тодорхойлохдоо Aнглийн эрдэмтэн Kate Parmenter, Jon Wardle (1999) нарын Шим тэжээлийн ерөнхий мэдлэгийн стандарт асуумжийг өөрийн улсын хооллолтын онцлогт тохируулж онлайнд суурилсан маягт хэлбэрээр боловсруулж ашиглав. Үр дүн: Хоол, шим тэжээлийн боловсрол олгох цуврал видео контент бүхий интервенцэд 133 нийгмийн сүлжээ хэрэглэгчид хамрагдсан. Үр дүнг SPSS 25 программаар боловсруулав. Судалгаанд хамрагдсан 133 оролцогчдын интервенцийн өмнөх дундаж оноо 20.4±4.5 байсан бол, интервенцийн дараа нь 23.3±3.8 болж өссөн байв (p<0.001). Дүгнэлт: Манай улсын хувьд нийгмийн сүлжээг ашиглан хоол, шим тэжээлийн боловсролыг цаг хугацаа, байршлаас үл хамааран, зардал бага, өргөн хүрээг хамруулан хэрэгжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэхийн сацуу эргэх холбоо үүсгэн, үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лувсанлхүндэв

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл