Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны салстаас Enterococcus-ийн төрөл зүйлийг тогтоож судалсан дүн
Түлхүүр үг:
Эдийн шинжилгээ бактерийн өсгөвөр, Хоруу чанар, Тэжээлт орчинХураангуй
Үндэслэл: Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг ч 16S рибосомын РНХ-ийн ампликон секвенсийн аргад үндэслэн хийсэн бидний сүүлийн үеийн судалгаагаар ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ходоодны салст бүрхүүлд H. pylori-аас гадна бусад төрлийн нянгийн бүрдлүүд байдаг болох нь тогтоогдсон. Эдгээрийн нэг нь Enterococcus-ийн төрөл байсан бөгөөд үүнийг цаашид зүйлийн түвшинд ялган дүйж нарийвчлан судлах шаардлага гарсан. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдээс Enterococcus–ыг өсгөвөрлөн түүний төрөл зүйлийг ялган дүйх. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдартай, 16S рибосомийн РНХ-ийн ампликон секвенцийн аргаар Enterococcus-ийн халдвар илэрсэн өвчтөнүүдийг судалгаанд сонгон оруулсан. Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдээс авсан биопсийн сорьцыг бутлагчаар буталж, Enterococcus spp халдварыг 5-10%-ийн хүчилтөрөгчтэй, рН 7-10 орчинд, 37-45 хэмийн дулаантай хромаген агарт нэвчүүлсэн факультатив анаэроб орчинд бактерийг өсгөвөрлөв. Өсгөврийг грамын аргаар будаж, нянг ялган дүйх ажлыг VITEK® 2 COMPACT бүрэн автомат анализатор болон биохимийн арга ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бид тэжээлт орчин ашиглан ходоодны хорт хавдартай өвчтөнөөс Enterococcus spp-ийг цэврээр өсгөвөрлөн авсан бөгөөд нянгийн таксономийн зүйлийн түвшинд E.hirae болохыг судалж тогтоолоо. Дүгнэлт: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдэд E.hirae нян оршин байгааг илрүүллээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Бира, Т.Хосбаяр, Д.Даваадорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
