Үйлдвэрлэлийн ослын улмаас хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт учруулах дарамтыг судлах нь
Түлхүүр үг:
НЭМС, Орчин ба Хөдөлмөрийн эрүүл мэндийн магистрант ХАБЭА сургалт, ISO зөвлөгөө OSHMI Цахим шуудан: marals0716@gmail.com, Утас: 99198589Хураангуй
Үндэслэл: Ажлын байрны нөхцөл, үйлдвэрлэлийн орчин, хортой аюултай хүчин зүйлсийг илрүүлж хяналтандаа авч чадахгүйгээс буюу байгуулагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нь аль нэг хэсэгтээ алдаатайгаас үүдэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна1. Зорилго: Үйлдвэрлэлийн ослоос үүдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах дарамтыг судлахад оршино. Арга, аргачлал: Үйлдвэрлэлийн ослын улмаас нэг буюу хоёр нүд хараагаа алдсан, харааны чадал 0.05 буюу түүнээс доош алдсан, аль нэг мөч тайрагдсан гэмтэл авсан мөн мэдрэлийн эмгэгтэй болсон хөдөлмөрийн чадвар алдалтын 50%-100% хувь хэмжээгээр тогтоолгосон нийт 30 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж судалгааны мэдээ мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Үйлдвэрлэлийн осолд өртсөн 30 тохиолдлын 90% нь тухайн ажилтны амьдралын чанар дордсон, нийгмийн статус доошилсон байна. Сарын орлогын хувь 2-3 дахин буурч амьдралын чанар муудсан байна. Одоо ажил эрхлэх хүсэлтэй ч ажилд авахгүй байна гэсэн тохиолдол 80% байна. Судалгаанд хамрагдсан үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдлуудын дийлэнх нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс хуулийн дагуу нөхөн төлбөрийг авч чадаагүй, байгууллага хөдөлмөрийн чадварт нь тохирсон ажлын байр санал болгоогүй, нэг удаагийн нөхөн төлбөрөө олгосноос хойш дахин дэмжлэг үзүүлдэггүй, удирдлагатай холбоо харилцаа тогтоогоогүй, хамт олонгүй болсон байна. Дүгнэлт: Үйлдвэрлэлийн осол нь зөвхөн эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй ажилтны хувийн амьдрал, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол өртсөн хүмүүс хөдөлмөрийн чадвартаа тохирсон ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болоод зогсохгүй, хамт олон, гэр бүл, нийгэмд гадуурхагдаж сэтгэл зүйн маш их хохирол амсаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, Ю.Гантөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
