Ургийн бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийн бүрдэл ба хөгжлийг морфометрийн аргаар судалсан дүн
Түлхүүр үг:
Ураг, Бөөр, Тэвшний цорго, ДавсагХураангуй
Үндэслэл: Ургийг эхийн хэвлийд байх үед оношлодог орчин үеийн аргууд нэвтэрч байгаа нь пренаталь үеийн анатоми, топографи,хөврөлийн хөгжлийн үе дэхь эрхтэн тогтолцооны бүрдлийн тухай мэдээлэл ихээр шаардах боллоо. Үүний дотроос бөөр, шээс дамжуулах замын хөврөл болон ургийн хөгжлийн явц нь зөвхөн түүний морфогенез талаас төдийгүй төрөлхийн гажиг согог талаасаа эмнэлзүйн хувьд сонирхол татдаг. Бөөрний тоо хэмжээ, байрлалтай холбоотой гажиг, бөөрний тэвшний цорго хоёрлох юмуу аль нэг үзүүр нь ацлан салах, аль нэг хэсэгтээ нарийсч, өргөсөх, цүлхэн үүсэх, мөн давсагны урд хана ээрцэгний заадасны хөгжил зэрэг зогссоноос давсаг арьсан доор ил байрлах гажиг ургийн хөгжлийн үед их тохиолддог. Иймээс энэхүү асуудлыг судлах нь манай орны хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болж байна. Зорилго: Монгол хүний ургийн хөгжлийн явц дахь бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийн хөгжил, өсөлт, эдийн бүрдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа эрэгтэй, эмэгтэй хүйсийн 14.9-32.9 долоо хоногтой хөгжлийн гажиггүй 37 ургаас бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийг авч эд судлалын аргаар боловсруулан Герман улсад үйлдвэрлэсэн Leica фирмийн компьютер микроскопоор (DISKUS 3.2) version программаар хэмжилт хийлээ. Үр дүн: Бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийн ургийн үеийн хөгжлийг макроморфометрийн үзүүлэлтээр органогенезийн үйл явцыг судалж, бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүдийг тус бүрд нь хэмжиж тодорхойлсон дүнгээс харахад 14.9 долоо хоногтой урагт бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүд хэлбэрээ олж хөгжсөн гэж дүгнэж болохоор байна. Дүгнэлт: Ургийн 14.9-32.9 долоо хоногт бөөр, шээс дамжуулах замын зарим эрхтнүүд жигд биш асинхрон хэлбэрийн эрчимтэйгээр өсч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямсүрэндэжид, С.Энэбиш
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
