Уламжлалт анагаах ухаанд элэгний үрэвсэлд хэрэглэж ирсэн чинтан жорын судалгааны зарим үр дүнгээс

Зохиогчид

  • Дай юу жи АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Халиун АШУҮИС, МАУОУС, Дотор өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Вэнжун АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Бүрэнбаяр ӨМӨЗО, Олон Улсын Монгол Эмнэлгийн хороо Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уламжлалт жор, Чинтан жор, Элэг хамгаалах нөлөө, Антиоксидант идэвх

Хураангуй

Үндэслэл: Манай орны хүн амын дунд элэг, цөсний эмгэг хүн амын өвчлөл, эндэгдлийн томоохон шалтгаан болдог бөгөөд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн дотор хордлогын шалтгаант элэгний үрэвсэл зонхилон тохиолдож байна. Манай улсад 2020 оны байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг 10 000 хүн амд 341.4 бүртгэгдсэн ба үүнээс элэгний эмгэг 23.2% эзэлж, нас баралтын 10 шалтгааны нэгд элэг, цөсний өмөн орсон байна. Монгол анагаах ухааны сурвалж зохиолуудад чинтанг элэгний цусан халууныг арилгах чадалтай бөгөөд элэг орчмоор өвдөх, элэг томрох, элгэнд цус дэлгэрсэн, нүд шарлахад хэрэглэдэг талаар тэмдэглэсэн байдаг. Зорилго: Хордлогын шалтгаант элэгний үрэвсэлд Чин тангийн үзүүлэх нөлөөг судлахаар сонгон авлаа. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар АШУҮИС, МАУОУС, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны судалгааны төвийг түшиглэн хийж гүйцэтгэв. Чинтанг Өвөр Монголын олон улсын Монгол Эмнэлгийн Хорооны Монгол эм найрлагын төвөөс хангасан. Туршилт судалгааг (KM) үйлдвэрийн 40 цагаан хулганыг (20±2 г) санамсаргүй байдлаар сонгон авч, эрүүл бүлэг, эмгэг загварын бүлэг, хяналтын бүлэг, туршилтын бүлэг гэж 4 бүлэгт (n=10) хувааж хорон чанарын судалгаа болон фармакологийн зарим үзүүлэлтүүдийг судалсан. Үр дүн: Уламжлалт чинтан жор нь хорон чанар багатай буюу LD50≥5 г/кг байв. Харин гематоксилин эозин (H&E) будгаар будсан элэгний эдийн микроскопын зургийг хооронд нь харьцуулахад эрүүл бүлэгт ямар ч гэмтэл илрээгүй. Харин эмгэг загварын бүлэгт их хэмжээний гэмтэл илэрсэн бөгөөд үр дүнг туршилтын бүлэг, эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад эвдрэлийн талбай мэдэгдэхүйц бага буюу буурсан байсан. Мөн туршилтын бүлэг болон эерэг хяналтын бүлгийн хооронд элэгний коэффициент, ALT, AST, SOD, MDA-ийн утга статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан боловч эерэг хяналтын бүлгийн AST/ALT дундаж нь туршилтын бүлгийнхээс бага байв. Дүгнэлт: Уламжлалт чинтан жор нь хорон чанар багатай байв. Уламжлалт чинтан нь элэг хамгаалах илт нөлөөтэй буюу антиоксидант идэвхийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл