Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын туршилтын амьтанд цисплатинаар үүсгэсэн эмгэг загварт үзүүлсэн нөлөө

Зохиогчид

  • Б.Сэргэлэн АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Урьхан ӨМӨЗО, Хөх хотын Олон Улсын Монгол Эмнэлгийн хороо Зохиогч
  • Сэцэн ӨМӨЗО, Хөх хотын Олон Улсын Монгол Эмнэлгийн хороо Зохиогч
  • Б.Саямаа АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг бүтэц үйл судлалын тэнхим Зохиогч
  • Д.Цэрэндагва АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Уламжлалт Жор Судлалын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Polygonatum odoratum (Mill) Druce), aging, Cisplatin, sperm

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар хүн ам зүйн хувьсал болж 60 ба түүнээс дээш Polygonatum odoratum насны хүмүүс харьцангуй хурдан өсч байна. УАУ-ы хүний бие тамир (Mill) Druce) тэнхээ сайжруулан, нас уртасгах эмийг Жүдлэн хэмээн нэрлэж ирсэн. Хөгшрөлт Эдгээр эмт бодисууд бол биеийн шим тэжээлийг сэлбэх, ажиллах Цисплатин чадварыг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, Эр бэлгийн эс тамирдаж тэнхээгүй болсныг анагааж, залуужуулах урт удаан наслуулах үйлдэл голлон үзүүлдэг болно. Иймээс бид Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлыг сонгож авлаа. Зорилго: Монгол оронд ургадаг анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын биеийн тамир тэнхээг сайжруулах, хөгшрөлтийг сааруулах, үйлдлийг судлах Арга, аргачлал: Уг судалгааны ажлыг АШУҮИС-ийн МАУОУС, Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний төв болон ӨМӨЗО-Хөх хотын Олон Улсын Монгол Эмнэлэгийн хороо, сургалт судалгааны хэлтсийн лабораториудын материаллаг баазыг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд бэлдэх ургамлыг Төв аймгийн Бор нуур болон Баянчандмань сумын ойн бүслүүрийн сав газраас түүж бэлдэв. Бид судалгаандаа харьцангуй эрүүл нас бие гүйцсэн 220-290 грамм жинтэй Вистар (SPF) үүлдрийн хархны төмсгөнд цисплатин /CP/-аар эмгэг загвар үүсгэсэн үүсгэн, харьцуулах бэлдмэлээр дегидроэпиандростерон (DHEA), цинаспол (ЦС), Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан ханд (АМЦУХ), 70% этанолон ханд (АМЦЭХ), эрүүл бүлгийг харьцуулан судлав. Үр дүн: Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын хурц хорон чанарыг тодорхойлоход LD50=12.9 (11.0–15.5) гр/кг байв. Архаг хорон чанарыг тодорхойлох судалгаанд элэг, бөөрөнд үрэвслийн шинж илэрсэн. Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан хандыг эмгэг загварын бүлэгтэй харьцуулан судлахад эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн ихэссэн байна. Эр бэлгийн эсийн толгой болон сүүлний хэмжээг АМЦУХ болон АМЦЭХ-ны бүлгийг бусад бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Дүгнэлт: Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан хандыг эмгэг загварын бүлэгтэй харьцуулан судлахад эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн ихэссэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэрэндагва, Б.Цэрэнцоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл