Улаанбаатар хотын золбин нохдоос зоонозын халдвар үүсгэгч гельминтүүд илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Хавсарсан халдвар, Нарийн гэдэсХураангуй
Үндэслэл: Монгол улсын хүн ам болон мал, амьтанд нохойноос дамжин халдварладаг ценуроз, эхинококкоз, цистицеркоз зэрэг өвчин бүртгэгдсэн боловч үүсгэгчийн төрөл, зүйлийг тодорхойлох судалгааны ажил цөөн хийгдсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр дунджаар 100.000 золбин нохой устгагдаг. Зорилго: Улаанбаатар хотын золбин нохдоос гельминтээр үүсгэгддэг зоонозын халдвар илрүүлэх. Арга, аргачлал: Цагаан давааны хогийн цэгт 2020 оны 6-8 сард устгагдсан 216 золбин нохдод бүрэн бус задалгаа хийж, нарийн гэдсийг шинжлэгдэхүүн болгон авч, агуулагдахууныг тунадасжуулан угааж, гельминтүүдийг илрүүлэв. Илэрсэн гельминтүүдэд морфологийн макро болон микро хэмжилт хийж, гельминт тодорхойлох түлхүүр бичиг ашиглан, төрлийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 216 золбин нохдын 145 (67.1%)-д 5 төрлийн гельминт илэрснээс бүгд зоонозын үүсгэгчид байв. Золбин нохдын 64.8% (94/216) нь дан, 35.2% (51/216) нь хавсарсан халдвартай байв. Илэрсэн гельминтүүдийн төрөл тус бүрээр авч үзвэл давхардсан тоогоор Taenia spp. 29.2% (63/216), Echinococcus spp. 9.7% (21/216), Mesоcestoides spp. 35.2% (76/216), Toxocara spp. (Toxascaris spp.) 20.4%, (44/216) Мacracanthrorhynchus spp. 5.6% (12/216) байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын золбин нохдын гельмитофауныг зоонозын халдвар үүсгэгч Taenia spp, Echinococcus spp, Mesоcestoides spp, Toxocara spp, Мacracanthrorhynchus spp гэсэн 5 төрлийн гельминт бүрдүүлж байгаа бөгөөд халдварлалт 9.7%-35.2% байна. 2. Нэг нохойд 1-4 төрлийн гельминтийн дан болон хавсарсан халдвар илэрч, эрчимжилт 1-254 хүрч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
