Тэмбүүгийн ийлдэс судлалын шинжилгээний зарим оношлуурын чанарын үнэлгээ

Зохиогчид

  • Х.Цэнд-Аюуш АШУҮИС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналын тэнхим Зохиогч
  • Б.Хулан АШУҮИС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналын тэнхим Зохиогч
  • Г.Анужин АШУҮИС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналын тэнхим Зохиогч
  • Д.Золзаяа АШУҮИС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналын тэнхим Зохиогч
  • А.Аварзэд АШУҮИС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналын тэнхим Зохиогч
  • Х.Нямцэнгэл АШУҮИС, Халдварт Өвчин Судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тэмбүү, Ийлдэс судлалын шинжилгээ, Оношлуурын чанар

Хураангуй

Үндэслэл: Тэмбүү өвчин нь эмчлэх боломжтой, бэлгийн замаар дамжих халдвар бөгөөд насанд хүрэгсдийн тэмбүү өвчнийг эрт оношилж, эмчлээгүйгээс олон эрхтэн тогтолцоонд эргэшгүй өөрчлөлт үүсгэж, улмаар нас баралтад хүрэх шалтгаан болдог. Тэмбүүгийн оношилгоонд трепонемийн болон трепонемийн бус ийлдэс судлалын шинжилгээний аргыг ашиглах ба аль нэгийг дангаар хэрэглэх нь оношийн ач холбогдлыг бууруулдаг. Эмнэлзүйн практикт онош баталгаажуулах зорилгоор түгээмэл ашиглагдаж байгаа трепонемийн (TPHA, ELISA) шинжилгээний оношлуурын чанарыг үнэлсэнээр тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, оношлуурын чанар, хүртээмж, хангамжийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох суурь үндэслэл болно. Зорилго: Практикт өргөн хэрэглэгддэг трепонемийн оношлуурыг мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй оношлууруудтай харьцуулан судлахыг зорьсон. Зорилт: Манай орны эмнэлзүйн практикт хэрэглэгдэж байгаа трепонемийн шинжилгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэмбүү өвчний онош баталгаажуулах ийлдэс судлалын шинжилгээний аргаар (TPPA, ELISA, FTA-Abs) шинжилсэн үр дүнтэй харьцуулан үнэлгээ өгөх. ДЭМБ – ийн лавлагаа ийлдсийн тусламжтай ийлдэс судлалын трепонемийн шинжилгээний оношлуурыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны арга, зорилтот түүврийн загвараар гүйцэтгэж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Микробиологийн лабораторит нийт 272 хүний ийлдсэнд трепонемийн (ТРРА, ELISA, FTA-Abs) шинжилгээ хийж, ДЭМБ-ын 4 төрлийн стандарт ийлдсийг практикт түгээмэл ашиглагдаж буй 6 төрлийн TPHA, 2 төрлийн ELISA оношлуураар шинжилсэн. Судалгааны мэдээллийг 2х2 хүснэгт болон Cohen’s kappa коеффициентыг тооцоолсон. Үр дүн: Трепонемийн өвөрмөц эсрэг биеийг илрүүлэх 6 төрлийн TPHA шинжилгээний оношлуурын үр дүнг дархан туяарах (FTA-Abs) шинжилгээний аргатай харьцуулахад мэдрэг чанар 83.3395.83%, өвөрмөц чанар 96.55-100%, каппа итгэлцүүр 0.75-0.95, партикл наалдуулах (TPPA) шинжилгээний аргатай харьцуулахад мэдрэг чанар 89.13-100%, өвөрмөц чанар 98.67-99.56%, каппа итгэлцүүр 0.79-1 байлаа. 2 төрлийн ELISA шинжилгээний оношлуурын үр дүнг дархан туяарах (FTA-Abs) шинжилгээний аргатай харьцуулахад мэдрэг чанар 87.5-95.83%, өвөрмөц чанар 99.35-99.55%, каппа итгэлцүүр 0.9-0.95 байсан. Дүгнэлт: 1. Манай орны эрүүл мэндийн байгууллагад тэмбүү өвчнийг илрүүлэхэд түгээмэл хэрэглэгддэг TPHA, ELISA оношлуурууд баталгаажуулах 3 шинжилгээний аргатай харьцуулахад каппа итгэлцүүрийн дүнгээр шинжилгээний нийцэл харьцангуй сайн боловч мэдрэг, өвөрмөц чанар харилцан адилгүй байлаа. 2. Стандарт ийлдсийн шинжилгээний үр дүнгээр манай орны эрүүл мэндийн үйлчилгээний лабораторид түгээмэл хэрэглэгдэж байгаа TPHA, ELISA оношлуурын эсрэгбиеийн хамгийн бага түвшинг илрүүлэх таньц харилцан адилгүй байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Аварзэд

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл