Сэтгэцийн эмгэг ба Ковид-19

Зохиогчид

  • Ж.Гантулга АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим , Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • П.Долгор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Т. Энхсайхан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Л.Уянга Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Л.Эрдэнэсувд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • О.Нарандэлгэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Д.Золзаяа АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Т.Ганцэцэг АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим , Шинжлэх ухааны академи, Тархи-Сэтгэл судлалын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

depression, schizophrenia, mental retardation, treatment

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-ийн 2020 оны 10 дугаар сарын 05 өдрийн тайлан Сэтгэл гутрал мэдээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг Ковид-19 халдвар авах эрсдэл Шизофрени ихтэй, халдварын үр дагавар муу, нас барах эрсдэл өндөртэй байх Оюуны хомсдол магадлалтай тул эрсдэлт бүлэгт оруулжээ. Сүүлийн үед хийгдсэн Эмчилгээ судалгаануудад Ковид-19 халдвар авсан сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн дунд амьсгалын аппаратанд орох, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хэрэгцээ өндөр байгаа төдийгүй, нас барах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Харин манай улсад Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн талаар дорвитой судлагаа хийгдээгүй байна. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн загварыг ашиглаж асуумж болон баримтын судалгааны аргаар 2021 оны 4 дүгээр сарын 22-оос 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн Ковидыг эмчлэх тасгуудад хэвтэн эмчлүүлсэн сэтгэцийн эмгэг болон Ковид-19 өвчин хавсарч тохиолдсон эмчлүүлэгчид болон эмчлэгч эмчээс асуумж судалгаа авсан ба тэдний зарим мэдээллийг өвчний түүхийн цахим мэдээллийн санг ашиглаж тусгайлан боловсруулсан 4 бүлэг 126 асуулттай судалгааны картаар цуглуулсан. Судалгааны мэдээллийг SSPS 21.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар ёс зүйн зөвшөөрөл (дугаар 2021/3-08) авсан. Үр дүн: Судалгаанд 22-71 насны 39 (48.8%) нь эрэгтэй, 41 (51.3%) нь эмэгтэй, нийт 80 Ковид-19 өвчнөөр өвдсөн сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгч хамрагдсаны дундаж нас нь 44.5±12.5 байлаа. Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 43.8% нь Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрсэн, 28.8% нь хүндэвтэр, 1.3% нь хүнд илэрчээ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах чадварыг судлахад оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчдийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чадвар нь хангалтгүй байсан ба зөвхөн эмнэлгийн ажилтны дэмжлэгтэй баримталж байв. Ковид-19 өвчний хүнд хэлбэрээр архинд донтох эмгэгтэй өвчтөн өвдсөн байхад шизофрени оноштой эмчлүүлэгчдийн 40.0%, шизофренийн хүрээний эмгэгүүдийн 33.3%, органик солиорох эмгэгтэй хүмүүсийн 36.4%, оюуны хомсдолтой хүмүүсийн 15.4% нь Ковид-19 өвчний хүндэвтэр хэлбэрээр өвдсөн байлаа. Дүгнэлт: Оюуны хомсдол (F70) ба шизофрени (F20) өвчтэй эмчлүүлэгчид нь халдвар хамгааллын дэглэмийг бие дааж баримтлах чадваргүй байсан бөгөөд сэтгэцийн талаас архинд донтох эмгэг, шизофрени, шизофренийн хүрээний эмгэгүүд болон органик солиорох эмгэгтэй хүмүүст Ковид-19 өвчний явц хүндрэх эрсдэлтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл