Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварыг илрүүлсэн судалгаа

Зохиогчид

  • Н.Солонго АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Б.Билэгт АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Н.Гүнчмаа АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Ш.Шатар АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхэд, Хепатитийн С вирүс, Anti-HCV, Эрсдэлт зан үйл

Хураангуй

Үндэслэл: Монгол улс хепатитийн С вирүсийн халдварын өндөр тархалттай оронд хамаардаг бөгөөд ХСВ нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хэвээр байна. Бага насны хүүхдэд тохиолдож буй ХСВ-ийн халдвар, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаа хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хүүхдүүдийн дундах хепатитийн С вирүсийн халдварыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг хүн амд суурилсан агшингийн судалгааны загвараар хийсэн. Судалгаанд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 0-9 насны 520 хүүхдийг хамруулсан. Статистик боловсруулалтыг SPSS 25.0 программаар хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 51.9% (270) нь эрэгтэй, 250 (48.1%) нь эмэгтэй байв. Хүүхдүүдийн 0.4% (2), 95% ИИ (0.1-1.2) нь хепатитийн С вирүсийн халдвартай байсан ба насны бүлгээр харьцуулан үзэхэд 0-4 насанд 0.5%, 5-9 насанд 0.3% байна. Эрэгтэй хүүхдийн 0.8% хепатитийн С вирүс илэрсэн бөгөөд эрэгтэй хүйсэнд илүү байна. Дүгнэлт: 1. Бага насны хүүхдийн хепатитийн С вирүсийн халдварын тархалт 0.4% байна. 2. Ээж нь ХСВ-ийн халдвартай байх, гэр бүлийн гишүүдтэйгээ хумсны хутга сольж хэрэглэх, тариа тариулах, шүд авахуулах, ломбодуулах зэрэг нь тухайн халдварт өртөх эрсдэл болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Х.Сэр-Од, Б.Билэгт, Ш.Шатар, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл