Сонгинохайрхан дүүргийн тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн цочмог дутлын өнөөгийн байдал ба нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөлтийн байдалд хийсэн үнэлгээ

Зохиогчид

  • Б.Энхжаргал АШУҮИС, НАСС Зохиогч
  • Г.Оюунболор АШУҮИС, НАСС Зохиогч
  • Ж.Отгонболд АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Э.Есү Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар Зохиогч
  • З.Ганчулуу Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхэд, Хоол тэжээл, Хооллолтын зөвлөгөө

Хураангуй

Хүний нэгэн биеийн хөгжлийн эхэн үе болох нярай, бага насанд хүүхдийн бие бялдар болоод оюун ухаан нь өсөн хөгжиж байдаг тул хүүхдийг зохистой, амин дэм эрдэсээр баялаг, шим тэжээлтэй хооллоор хооллох нь нэн чухал юм1. Зорилго: Хүүхдийн хоол тэжээлийн цочмог дутагдлыг илрүүлэх, эмчлэх, бага насны хүүхдийн гэрийн эргэлт ба нялхас, бага насны хүүхдийн хооллолтын талаарх асран хамгаалагчийн мэдлэг хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд аналитик судалгааны агшингийн загвар ба Кохорт судалгааны проспектив чиглэлээр хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн дунд өсөлтийн хоцрогдолтой 2.1%, тураал 1,56%, туранхай 1.4%, илүүдэл жин 10,1%, харин хоол тэжээлийн цочмог дутагдалтай 223 хүүхэд илэрсэн ба тэдгээрийн 38% нь эрэгтэй хүүхэд байв. Дүгнэлт: 1. Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх чавдар хангалтгүй байна. 2. Хүүхдийн хооллолтын талаарх эхчүүдийн хандлага бүх үзүүлэлтийн хувьд 50%-иас дээш буюу хангалттай байна. 3. Сонгинохайрхан дүүрэгт хоол тэжээлийн цочмог дутагдал илэрсэн хүүхэд нийт хүүхдийн 1,4%-ийг эзэлж байсан ба улсын дундажтай ижил түвшинд байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-06-12

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл